Нью-Йорк хотод цагийн 9 ам.долларын түрээсийн өртөгтэй робот цагдаа ажиллаж эхэлжээ
2023, 9 сарын 25. 12:300

АНУ-ын хамгийн хөл хөдөлгөөнтэй метроны буудлуудын нэг болох Нью-Йорк хотын Times Square-т цалингийн доод хэмжээнээс бага түрээсийн зардалтай, бие засах газар ч ордоггүй тун хэмнэлттэй цагдаа нарыг ажиллуулж эхэлжээ.

New York Times сонины орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлснээр, Нью-Йоркийн цагдаагийн газар өмнөх шөнө нь Times Square буудал дээр робот цагдаа нарыг туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн талаар онцолсон байна. Энэ бол АНУ-ын робот үйлдвэрлэгч Knight Scope компанийн үйлдвэрлэсэн K5 робот аж.

Өндөр нь 160 сантиметр буюу насанд хүрсэн эмэгтэйтэй ойролцоо энэхүү робот нь эргэн тойрны байдлыг 360 градусаар ажиглах тойрог хэлбэрийн дөрвөн камертай гэнэ. Гэвч хажуугаараа өнгөрч буй хүмүүсийн хувийн нууцыг хамгаалах зорилгоор царай таних функцийг ашигладаггүй байна. Энэхүү робот нь нисэх онгоцны буудал, эмнэлэг, худалдааны төв, казино зэрэг үйлчилгээний байгууллагуудад аль хэдийн ашиглагдаж давуу талаа таниулсан байна.

Уг роботыг нэг цагийн 9 ам.доллароор түрээсэлж байгаа ба Нью-Йорк хотын дарга Эрик Адамс олон нийтийн аюулгүй байдлыг тун бага өртгөөр хангах боломжтой болж буй гэдгийг онцлон тэмдэглэжээ. “Роботыг түрээслэх үнэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ч доогуур байгаа ба бие засах газар орох, хоол идэх зэрэг завсарлагагүйгээр ажил үүргээ гүйцэтгэдэг” хэмээн тэрээр үргэлжлүүлсэн байна.

K5 робот нь шөнө дундаас өглөөний 6 цаг хүртэл ажил үүрэг гүйцэтгэх ба хүний оролцоогүйгээр бие даан ажиллах чадвартай аж.

Нью-Йорк хот олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор роботуудыг ажиллуулж буй нь энэ удаагийнх анхных бус юм. Өмнө нь гэмт хэрэг ихтэй газруудад байрлуулах зорилгоор Digidog хэмээх хоёр робот нохойг худалдан авч байсан удаатай. Тус робот нохой нь яг л амьд нохойн адил дөрвөн хөлтэй, маш түргэн, шалмаг хөдөлгөөнтэй, хамгийн дээд тал нь цагт 4.8 километр хурдлах чадвартай бөгөөд энэ нь насанд хүрсэн хүний ​​хурдан алхах хурдтай тэнцэх аж. Түүнчлэн 14 килограмм ачааг үүрэх чадвартайгаас гадна нуруундаа суурилуулсан камер болон гэрэл зэргийнхээ тусламжтайгаар хоточ нохойн үүргийг гүйцэтгэдэг.

Нью-Йоркийн цагдаа нар онцлохдоо “Хүн барьцаалах гэмт хэрэг, химийн бодис, цацраг туяа алдагдсан газар гэх мэт аюултай ослын газарт үүрэг гүйцэтгүүлэхэд тохиромжтой" хэмээн тайлбарласан байна. Тус хотын удирдлагууд уг хоёр робот нохойг худалдаж авахад 750 мянган ам.долларыг зарцуулжээ.

Digidog-ыг худалдан авах үед аллага үйлдэх эсвэл хүмүүсийг хянахад буруугаар ашиглагдах магадлалтай хэмээн олон нийт болгоомжилж байв. Тухайлбал олон нийтийн байгууллагуудын зүгээс “Бид аюулгүй байдлын системээ шинжлэх ухааны зөгнөлт зохиолоос болж сүйрүүлж байна. Хотын дарга Адамс номын сангуудыг цөөлж, хотын агентлагуудын зардлыг танаж буй атлаа роботуудад мөнгө цацаж байна" хэмээн шүүмжилжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47