Австрали: Шингэрүүлсэн хийн ордын ажилчид Chevron компанитай тохиролцоонд хүрч, ажил хаялтаа зогсоожээ
2023, 9 сарын 25. 11:150

Австрали дахь шингэрүүлсэн байгалийн хий томоохон үйлдвэрүүдийн үйлдвэрчний эвлэл ажил хаялтаа зогсоохоор шийджээ.

The Australian зэрэг өдөр тутмын сонинуудын орон нутгийн цагаар 22-ны өдөр мэдээлснээр, Америкийн газрын тосны салбарын “акулууд”-ын нэг Chevron компани болон тус компанийн эзэмшлийн шингэрүүлсэн хийн үйлдвэрүүдийн үйлдвэрчний эвлэл Австралийн Шударга Ажлын Комиссын арбитрын саналыг өмнөх өдрийн үдээс хойш хүлээж авахаар тохиролцсон тухай онцлон тэмдэглэв.

Тус үйлдвэрчний эвлэл нь Баруун Австрали дахь Chevron компанид харьяалагддаг Wheatstone болон Gorgon шингэрүүлсэн хийн үйлдвэрүүдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо юм. Австрали бол шингэрүүлсэн хийн экспортоороо дэлхийд тэргүүлэгч улс бөгөөд тус хоёр үйлдвэр нь дэлхийн шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийн 7 орчим хувийг бүрдүүлдэг аж.

Үйлдвэрчний эвлэл мэдэгдэлдээ "Бид Chevron-той байгуулсан гэрээний төслийг эцэслэн боловсруулж байгаа ба манай эвлэлийн гишүүд удахгүй ажил хаялтаа зогсооно" гэж мэдэгдсэн бол Chevron компанийн тал ч мөн "Бид Австралийн Шударга Ажлын Комиссын зөвлөмжийг хүлээн авахаар шийдсэн" хэмээн өгүүлсэн байна.

Хоёр тал цалин хөлс, ажлын байрны баталгаа, илүү цагаар ажиллах, боловсон хүчний шилжилтийн журам зэрэгтэй холбоотойгоор маргаантай асуудлаа шийдвэрлэж, тохиролцоонд хүрч чадахгүй байсан юм.

Эцэст нь үйлдвэрчний эвлэлийнхэн энэ сарын 8-ны өдрөөс эхлэн хэсэгчилсэн ажил хаялт зарласан бол 16-18-ны өдрүүдэд буюу хоёр өдөр дараалан 24 цагийн ажил хаялт зарлаж, эсэргүүцлийн хурц хэлбэрт шилжсэн билээ.

Улмаар Chevron компанийн зүгээс ажил хаялтын хугацаа сунжрах вий хэмээн болгоомжлохдоо Австралийн Шударга Ажлын Комиссоос хөндлөнгөөс оролцох хүсэлтийг гаргасан бөгөөд мөн өдөр сонсгол хийж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөн аж.

Тийнхүү тус комиссын санал болгосон эвлэрүүлэн зуучлах төлөвлөгөөг хоёр тал хүлээн зөвшөөрснөөр ажил хаялт дуусгавар болсон байна. Ажил хаялт өндөрлөснөөр олон улсын зах зээлд сүүлийн үед огцом өссөн шингэрүүлсэн хийн үнэ тогтворжих төлөвтэй байгаа юм.

Австрали улс дахь ажиллах хүчний менежментийн маргаан, үйлдвэрлэлийн хэмжээ буурч буй зэрэг асуудлаас шалтгаалан сүүлийн үед шингэрүүлсэн хийн үнэ хурдацтай өссөн байна.

Ийнхүү ажил хаялт дуусгавар болж, дэлхийн хэмжээнд эрэлт багасах таамаглал байгаа тул шингэрүүлсэн хийн үнэ цаашид буурна гэж олон улсын санхүүгийн зах зээл найдаж байгаа талаар Bloomberg News агентлаг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35