Германы автомашин үйлдвэрлэгч БиЭмДабльЮу (BMW) компанийн гүйцэтгэх захирал Европын холбооны эрх баригчдын дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинаас татгалзах шийдвэрийг дахин шүүмжиллээ. Европын хямд өртөг бүхий автомашин үйлдвэрлэгчид Хятадын өрсөлдөгч компаниудтай хийж буй үнийн өрсөлдөөнөөс болж “бүхнээ алдаж” магадгүй хэмээн анхааруулсан байна.
БиЭмДабльЮу компанийн гүйцэтгэх захирал Оливер Зипсе орон нутгийн цагаар 4-ний өдөр хэлэхдээ, "Хятадын автомашин үйлдвэрлэгчид Европын зах зээлд нэвтэрч байгаа нь маш их эрсдэлтэй" гэжээ. Германы Мюнхен хотноо энэ сарын 5-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдах “АйЭйЭй Мобилити 2023” (IAA Mobility 2023) арга хэмжээг угтан үг хэлэх үеэрээ тэрээр ийнхүү цохон тэмдэглэсэн юм. “Европын холбооны дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины хэрэглээг зогсоох шийдвэр нь тус бүс нутгийн хямд өртөгтэй автомашины үйлдвэрлэлийг Хятад улстай хийх үнийн дайн руу түлхэж байна. Европын компаниуд энэ дайнд ялах магадлал тун бага” хэмээн Зипсе анхааруулсан байна.
Тэрээр Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч БиВайДи (BYD) компанийн хурдацтай өсөлтийн жишээг дурдаад “Зах зээлийн үндсэн сегмент болох дотоод шаталтат хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл бүрмөсөн хэрэглээнээс арчигдах юм уу Европын үйлдвэрлэгчид өрсөлдөх боломжгүй болох ирээдүй хүлээж байна” гэж онцлон тэмдэглэв. Эргэн сануулахад Европын холбооны эрх баригчид 2035 он гэхэд дотоод шаталтат хөдөлгүүрт автомашиныг үе шаттайгаар хэрэглээнээс шахаж, цахилгаан автомашинд шилжих төлөвлөгөөг гаргаад удаагүй байгаа билээ. Энэхүү шийдвэрийн үр дүнд “Европын холбооны эрх баригчид цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжих гэж хэт яарч байгаагаас үүдэн үнийн өрсөлдөх чадвараараа давуу талтай Хятадын цахилгаан автомашинуудад эерэг байдлыг бий болгох магадлал өндөр байна” гэж Зипсе үзэж байгаа аж.
Гэхдээ БиЭмДабльЮу компанийн үйл ажиллагаанд энэхүү шийдвэр нь сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг тэрээр өгүүлсэн байна. Учир нь БиЭмДабльЮу зэрэг Европын дээд зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчдийн дийлэнх нь Хятадад үйлдвэрлэсэн хямд өртөгтэй автомашинуудтай хийх үнийн өрсөлдөөнөөс ангид байдаг гэнэ. Учир юу хэмээвээс "Цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээл дээр 300,000 юаниас доош үнэтэй тээврийн хэрэгслүүдийн дунд үнийн өрсөлдөөн маш ширүүн байдаг бөгөөд ихэнх шинэ компаниуд тус зах зээлд яг энэ жишиг үнээр орж ирдэг. Харин тус компанийн ихэнх брэндүүд үүнээс илүү өндөр өртөгтэй байдаг” хэмээн тэрээр цохон тэмдэглэв.
Үүнтэй холбогдуулан Файнэншл Таймс сонин “Фольксваген бол Хятадын компаниудтай хийж буй үнийн өрсөлдөөнд хүнд цохилтод орж буй автомашин үйлдвэрлэгчдийн нэг юм. Тус компани нь энэ жил анх удаа Хятадын зах зээлд борлуулалтын хэмжээгээрээ БиВайДи-гийн ард орсон” хэмээн тайлбарлажээ. Зипсе өмнө нь “Цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх станц зэрэг холбогдох байгууламжууд төдийлөн хүрэлцээ муутай байгаа нөхцөлд дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины хэрэглээг сохроор боомилж байгаа нь эрх баригчдын тун явцуу шийдвэр юм” хэмээн шүүмжилж байсан удаатай.
Эх сурвалж: Hankyung
Тэнэг новш энэ дэлхий дээр өөрсдөөс нь өөр улс үндэстэн ядуу байх ёстой ч юм шиг
Ийм л дээ Хятад бол хямд том зах зээл харин bmw бол өртөг өндөр гардаг тийм л зах зээл хямддаа WW гин ч гэсэн Хятадаас үнэтэй гарч байгаа тэгэхээр цахилгаан тээврийн хэрэгсэл бол зарим улс орнуудын сүйрлийн эхлэл болж байгаа болвуу
Hytaduudiig demjeed bvl undesnii uildverlel ni zogsoj olon hun ajilgui bolno tsaashlaad undestnii huvid sanhuugiin huvid ashiggui bolno gedgiig bodson bolvuu