Энэтхэгийн ерөнхий сайд Нирендра Моди сүүлийн 40 жилийн хугацаанд анх удаа тус улсын ерөнхий сайдын хувиар Грект айлчлал хийж байгаа ба 25-ны өдөр хоёр орны худалдаа, батлан хамгаалах салбарын харилцааг бэхжүүлэх талаар тохиролцоонд хүрсэн байна.
Тухайн үеийн ерөнхий сайд Индира Ганди 1983 онд Грект айлчилснаас хойш Модигийн Грект хийж буй анхны айлчлал болж буйгаараа энэ удаагийн айлчлал олон улсын анхаарлын төвд байгаа юм. Грек, Энэтхэг улсууд нь эрт дээр үеэс найрамдалт харилцаатай байсныг Грекийн ерөнхий сайд Кириакос Мичотакис онцолжээ.
Үүний үндсэн дээр хамтын ажиллагаагаа стратегийн харилцаа болгон дээшлүүлж байна хэмээн тэрээр нэмж дурдсан байна.
Одоогийн байдлаар Грек, Энэтхэгийн худалдааны хэмжээ 1.3 тэрбум еврогоор хэмжигдэж байгаа бөгөөд 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавиад буйгаа ерөнхий сайд Моди энэ үеэр онцоллоо.
Эх сурвалж: Newsis