Энэтхэгийн “Чандраяан-3” станц сарны өмнөд туйлд амжилттай газарджээ
2023, 8 сарын 24. 4:431

Энэтхэгийн “Чандраяан-3" сансрын станц сарны өмнөд туйлд амжилттай газарджээ.

Тодруулбал Энэтхэгийн сансар судлалын агентлагийн мэдээлснээр “Чандраяан-3”сарны станц орон нутгийн цагаар 23-ны өдрийн 18:04 цагт (монголын цагаар 22:34) сарны өмнөд туйлд амжилттай газардсан болохыг онцлов. Чандраян гэдэг нь санскрит хэлээр "сарны хөлөг” гэсэн утгатай аж.

“Чандраяан-3” станцын газардах үйл явцыг Энэтхэгийн сансар судлалын агентлаг өөрийн албан ёсны YouTube сувгаараа дамжуулан дэлхий даяар шууд дамжуулсан юм. Улмаар шууд дамжуулалтын үеэр амжилттай газардсан нь баттай болох үед маш их сэтгэл түгшин хүлээж асан тус агентлагийн ажилтан, алба хаагч, судлаачид алга ташиж, нэгэн дуугаар баярлан орилолдож буй дүр зураг үзэгдэв. Өнгөрсөн сарын 14-ний өглөөний 5:00 цагийн орчимд Энэтхэгийн зүүн эргийн ойролцоох Шрихарикота арлын Сатишидаван сансрын төвөөс тус станцыг “Марк-3” пуужингаар хөөргөсөн ба энэ сарын 17-ны өдөр төлөвлөгөө ёсоор Бикрам газардагч пуужинг “Чандраяан-3” станцаас салгаж, сарны өмнөд туйлд газардуулах бэлтгэл ажлыг хангасан байна.

Ингэснээр Энэтхэг улс нь сарны өмнөд туйлд газардсан түүхэн дэх анхны улс болж буй юм. Өнгөрөгч хугацаанд зөвхөн АНУ, ОХУ, БНХАУ л сарыг судлах төслийг амжилттай хэрэгжүүлж саран дээр газардаж байсан ч аль нь ч өмнөд туйлд нь хүрч байгаагүй билээ. ОХУ 47 жилийн дараа сарыг судлах төслийг дахин эхлүүлж, өнгөрөгч 21-ний өдөр “Луна-25” станцаа газардуулахаар төлөвлөж байсан ч 19-ний өдөр тус станц сүйрч төсөл амжилтгүй болсон байна. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор CNN агентлагийн онцолж буйгаар "Энэ удаагийн амжилт нь Энэтхэг улсыг дэлхийн сансар судлалын салбарт хүлээн зөвшөөрөгдөхүйц гүрэн болохыг нотлон харуулсан чухал үйл явдал боллоо” хэмээн үнэлжээ.

Сарны өмнөд туйл мөс төлөвтэй их хэмжээний ус байх магадлал өндөр байгаа тул эрдэмтэд сарыг судлах энэхүү төсөлд тун их анхаарал хандуулж буй нь тодорхой.

Тус станц нь 14 хоногийн туршид шинжлэх ухааны төхөөрөмж ашиглан буусан орчныхоо ойр тойрныг судлахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
0
1
1
1
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
66.181.160.82
   /
2023, 8 сарын 24. 9:55

Баяр хүргэе

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01