Пүрэв гарагт Английн Төв банкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүгээ 14 дэх удаагаа өсгөжээ. Ингэснээр тус улсын бодлогын хүү 5.25 хувьд хүрсэн байна. Энэ нь 2008 оны дөрөвдүгээр сараас хойш үзэгдээгүй өндөр үзүүлэлт юм.
Английн Төв банкны хувьд инфляцын өсөлттэй тэмцэхээр 2021 оны арванхоёрдугаар сараас хойш бодлогын хүүгээ өсгөх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч инфляц тэдний зорилтот түвшинд хүрэхгүй байгаагаас үүдэн тэд бодлогын хүүгээ өсгөсөөр байгаа билээ.
Их Британи улсын инфляцын хувьд өнгөрөгч зургаадугаар сард 7.9 хувьтай гарч, 2022 оны аравдугаар сараас хавьгүй буурсан үзүүлэлт гарсан хэдий ч Английн Төв банкнаас инфляцыг 2 хувьд хадгалахаар зорьж байгаа юм.
Эх сурвалж: CNN