Өнгөрсөн онд дэлхийн нүүрсний хэрэглээ урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрчээ
2023, 7 сарын 28. 4:560

Дэлхийн дулаарал хурдасч, дэлхий нийтээрээ цаг агаарын хэвийн бус байдлаас болж хүндхэн байгаа энэ үед хүлэмжийн хийн ялгаралтай шууд холбоотой нүүрсний хэрэглээ бараг буурахгүй байна.

Олон улсын эрчим хүчний агентлагаас (ОУЭА) орон нутгийн цагаар 27-ны өдөр нийтэлсэн нүүрсний хэрэглээний тайланд дурдсанаар, өнгөрсөн онд дэлхийн нүүрсний хэрэглээ 8.3 тэрбум тоннд хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 3.3 хувиар өссөн үзүүлэлт болсон талаар онцолжээ. Энэ нь урьд өмнө байгаагүй хамгийн дээд түвшин гэх тооцоо мөн гарсан байна.

ОУЭА-ийн зүгээс энэ жил болон ирэх жил ч мөн үүнтэй ижил түвшинд хүрэх болов уу хэмээн таамаглажээ. Нүүрс ашиглан дулааны эрчим хүч үйлдвэрлэх нь тодорхой хэмжээгээр буурч байгаа ч аж үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр уг бууралтыг нөхөх төлөвтэй байгаа юм.

Тодруулбал, Хятад, Энэтхэг, Зүүн өмнөд Азийн орнууд энэ онд дэлхийн нүүрсний хэрэглээний дөрөвний гурвыг эзэлнэ гэх таамгийг дэвшүүлжээ.

Харин Европын Холбооны хувьд энэ жил сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өргөжин тэлээд зогсохгүй эрчим хүчний үйлдвэрлэлд цөмийн болон усан цахилгаан станцууд чухал үүрэг гүйцэтгэж байгаа тул нүүрсний хэрэглээ эрс буурах шинжтэй байгаа юм. Түүнчлэн хэдийгээр байгалийн хийн үнэ унаад байгаа ч АНУ нүүрсний хэрэглээнээс татгалзаж байна.

ОУЭА-ийн Эрчим хүчний зах зээл, аюулгүй байдлын товчооны тэргүүн Кейсүке Садамори “Нүүрс бол эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн ялгаралд хамгийн том нөлөө үзүүлдэг цорын ганц хүчин зүйл юм. Европ болон АНУ-д цэвэр эрчим хүчний өсөлт нь нүүрсний хэрэглээг бүтцийн хувьд бууруулж байна” хэмээн цохон тэмдэглэв.

"Ази тивийн олон улс орнууд ч сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж байгаа боловч нүүрсний эрэлт өндөр хэвээр байна. Эрчим хүчний эрэлт хэрэгцээ хурдацтай өсч буй орнуудын нүүрсний эрэлтийг бууруулахын тулд цэвэр эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийг хурдацтай нэмэгдүүлэхээс гадна олон улсын хамтын ажиллагаагаар дэмжигдсэн бодлого, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” хэмээн тэрээр үргэлжлүүлжээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35