Тесла компани Энэтхэгт маш хямд өртөг бүхий цахилгаан автомашины үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна
2023, 7 сарын 25. 18:430

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компани Энэтхэгт маш хямд өртөг бүхий цахилгаан автомашины үйлдвэр байгуулах талаар орон нутгийн засаг захиргаатай хэлэлцэхээр төлөвлөж байгаа талаар Ройтерс агентлаг эх сурвалжаас иш татан орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлэв.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Теслагийн удирдах ажилтнууд энэ сард багтаан Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн сайд Пиюш Гоялтай уулзаж, 24.000 ам.долларын үнэ бүхий цоо шинэ цахилгаан автомашины үйлдвэр байгуулах төлөвлөгөөний талаар ярилцахаар төлөвлөж байгаа гэжээ. Одоогийн байдлаар Тесла компани нь Энэтхэгт орон нутгийн худалдаа болон экспортод зориулж хямд өртөгтэй цахилгаан автомашин үйлдвэрлэх хүсэлтэй байгаагаа Энэтхэгийн эрх баригчдад мэдэгдээд байгаа билээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тус компанийн удирдлагууд Энэтхэгийн холбогдох албан тушаалтнуудад танилцуулахдаа хэрэв хямд өртөгтэй цахилгаан автомашины үйлдвэр баригдсан тохиолдолд уг шинэ автомашин нь Хятадад хамгийн хямд буюу 32.200 ам.доллароор зарагдаж асан Teслагийн дунд оврын седан ангиллын “Model3” загвараас 25 хувиар хямд байх болно гэж тайлбарлажээ. АНУ-д “Model3” загвар 40.000 ам.доллароос эхэлдэг юм.

Тус компанийн Энэтхэгт үйлдвэр барих төлөвлөгөө сүүлийн үед тун амжилттай урагшилж байна гэж хэлж болох юм. Өнгөрсөн тавдугаар сард Теслагийн удирдлагууд Энэтхэгт айлчилж, цахилгаан автомашин болон батарейны үйлдвэр байгуулах талаар албаны хүмүүстэй ярилцсан бол өнгөрсөн сард гүйцэтгэх захирал Илон Маск Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, үйлдвэр байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.

Тесла компанийн хувьд Энэтхэгт үйлдвэр байгуулахаар ийнхүү шаргуу ажиллаж байгаагийн шалтгаан бол үйлдвэрлэл, экспортын баазыг төрөлжүүлэх явдал юм. Одоогоор тус компанийн цахилгаан автомашины үйлдвэрлэлийн 40 орчим хувийг Хятад дахь Шанхай хотын үйлдвэрээс дэлхий дахинд нийлүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, Хятадад төвлөрсөн нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх хэрэгцээ асар их байгаа нь тодорхой юм. Үүнээс гадна Энэтхэгийн цахилгаан тээврийн хэрэгслийн ирээдүйн өсөлт ч үйлдвэр байгуулах санаа сэдлийг төрүүлж буй нь лавтай.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35