ХасБанкны 2023 оны II улирлын Санхүүгийн тайлан
2023, 7 сарын 20. 10:170

ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн ээлжит хурал 2023 оны 7 дугаар сарын 6-аас 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай болж өнгөрлөө.

Тус хурлаар Банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсонтой холбоотойгоор Банкны дотоод дүрэм, журмуудыг хууль болон зохицуулагч байгууллагаас тогтоосон бусад дүрэм, журамд нийцүүлэн боловсруулж, батлах, мөн ХасБанкны ТУЗ-ийн дэргэдэх хороодын гишүүдийг нээлттэй ХК-ийн дүрэм, журамд нийцүүлэн томиллоо.

Түүнчлэн Монголын Хөрөнгийн Бирж болон Санхүүгийн Зохицуулах Хорооны холбогдох журмын хүрээнд ХасБанкны 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг Эрнст энд Янг Аудит Монголия ХХК-аар хянуулахаар шийдвэрлэлээ.

ХасБанкны 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүнгээс онцлох үзүүлэлтүүдийг дараах байдлаар толилуулж байна.

  • Татварын дараах цэвэр ашиг 62.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 27.0%-аар өслөө. Банкны тайлант хугацааны ашигт ажиллагаанд зээлийн багцын өсөлт (жилийн эхнээс 23.9%-аар өссөн), активын чанар (чанаргүй зээлийн харьцааг 2.9%-д хүргэж бууруулсан) болон актив-пассивын оновчтой удирдлага хэрэгжүүлсэн нь голлон нөлөөлсөн байна.
  • Тайлант хугацааны нэгж хувьцаанд ногдох татварын дараах цэвэр ашиг (EPS) 59.1 төгрөг, өөрийн хөрөнгийн өгөөж (ROE*) 26.1%-д хүрлээ.
  • Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 19.1% (байвал зохих доод хэмжээ 12.5%), төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 36.6%-д (байвал зохих доод хэмжээ 25.0%) тус тус хаагдлаа.
  • Нийт актив 4,251 тэрбум төгрөг, нийт пассив 3,710 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө 541 тэрбум төгрөгт хүрч, оны эхнээс 8.1%, 7.4%, 13.8% тус тус өслөө.
  • Тайлант хугацаанд олон улсын санхүүгийн байгууллагуудаас 105 сая ам.долларын урт хугацаатай эх үүсвэр татан төвлөрүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчид болон эрчим хүчний хэмнэлтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж эхлээд байна.

Тайлант хугацааны цэвэр ашгийг жилийн эхний өөрийн хөрөнгийн үлдэгдэлд харьцуулан тооцож, жил рүү хөрвүүлсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35