Владимир Путин Крымийн гүүрэн дээр халдлага болсонтой холбогдуулан хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв
2023, 7 сарын 18. 4:572

Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр ОХУ-ыг Крым хойгтой холбодог Крымийн гүүрэнд халдлага болсонтой холбогдуулан Украины эсрэг хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэв.

Крымийн гүүрний орчимд дахин террорист ажиллагаа үйлдлээ гэж Засгийн газрын хуралдааны үеэр ерөнхийлөгч Путин мэдэгдээд ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам халдлагад хэрхэн хариу арга хэмжээ авах талаар бэлтгэж байгаа гэжээ.

Энэхүү үйлдэл нь ямар ч утгагүй, харгис хэрцгий хэрэг байсан” гээд Крымийн гүүрийг цэргийн зориулалтаар ашиглахаа болиод удаж байгааг цохон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн тэрээр Холбооны Аюулгүй байдлын алба болон Холбооны мөрдөх товчоонд уг хэрэг явдлыг сайтар шалгахыг үүрэг болгосноо хэлээд шалгалтын үр дүн тун удахгүй гарна гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.

Уг халдлагын хариуцлагыг Украины тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч Украины зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг халдлагын ард тус улсын Улсын аюулгүй байдлын алба болон Тэнгисийн цэргийн хүчин байгаа хэмээн мэдээлжээ.

Хэрэг явдлыг эргэн сануулбал орон нутгийн цагаар 17-ны өдрийн үүрийн 03:04 цагт хоёр ч удаа Крымийн гүүрэнд цохилт өгсний улмаас гэр бүлийн хоёр хүн амь үрэгдэж, охин нь хүнд гэмтсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
139.5.219.231
   /
2023, 7 сарын 18. 16:14

Путин хогийн гар баахан иргэний байгууламжруу л пуужин харвах байх

59.153.113.61
   /
2023, 7 сарын 18. 18:34

Иргэдээ бай болгоод иргэдийнхээ ард нуугдаад байвал өөр яалтай ч бмлээ.

1 0
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47