БНХАУ-д залуучуудын ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрчээ
2023, 7 сарын 17. 18:240

БНХАУ-ын цар тахлын дараах сэргэлт сулрахтай зэрэгцэн залуучуудын хүрээнд ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрчээ.

Холбогдох албаныхны мэдээлснээр Хятадын 16-24 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин өнгөрөгч сард 21.3 хувьд хүрсэн гэсэн байна.

Энэ онд Хятадын хөдөлмөрийн зах зээлд нийт 11.58 сая төгсөгч гарах төлөвтэй байгаа тул эдийн засагчдын зүгээс Хятадын залуучуудын ажилгүйдлийн түвшнийг маш няхуур ажиглаж байгаа юм. Хятадын хот суурин газар оршин суудаг залуучуудын ажилгүйдлийн түвшин сүүлийн саруудад тасралтгүй өсөж байгаа бөгөөд үүний шалтгааныг төгсөгчдийн сурсан мэргэжил хийгээд хөдөлмөрийн зах зээлд тухайн мэргэжил хэр элбэг байгаа зэрэг нь хоорондоо ихээхэн зөрүүтэй байгаатай холбоотой ажээ.

Албаныхны мэдэгдсэнээр залуучуудын ажилгүйдлийн түвшин ирэх саруудад ч өснө гэсэн юм. Улмаар тэдний тооцож байгаагаар залуучуудын ажилгүйдэл ирэх наймдугаар сард дээд цэгтээ хүрнэ гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01