Франц улс Украинд алсын тусгалтай пуужин нийлүүлжээ
2023, 7 сарын 12. 4:240

Их Британи улс Украинд алсын тусгалтай пуужин нийлүүлээд удаагүй байгаа энэ үед Франц улс ч мөн энэ төрлийн тусламжийг илгээжээ.

Тодруулбал Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон орон нутгийн цагаар 11-ний өдөр Литвад нээлтээ хийсэн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр “Дайсандаа хүчтэй цохилт өгөхөд нь Украины армид тус болох шинэ пуужин өгөх тохиролцоонд хүрсэн” хэмээн онцолсныг Ройтерс, Франс Пресс зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн агентлагууд онцолсон байна.

Макрон “Бид Украинд зэвсэг, техник нийлүүлэх үйл явцыг улам эрчимжүүлж, нэмэгдүүлэхээр шийдсэн” хэмээн дээрх мэдэгдлийг хийжээ.

Франс Пресс болон Ройтерс агентлагууд Францын арми болон дипломат албаныхны үгийг иш татан мэдээлснээр Макроныг уг мэдэгдлийг хийхээс ч өмнө “SCALP” далавчит пуужингууд аль хэдийн Украинд очсон болохыг дурдсан байна.

Их Британи болон Францын хамтран бүтээсэн "SCALP" (Их Британи нэршил нь "Storm Shadow") нь ерөнхийдөө сөнөөгч онгоцоор агаарт хөөрдөг бөгөөд 250 гаруй километрийн тусгалтай аж.

Эргэн сануулахад Их Британи улс өнгөрсөн тавдугаар сард алсын тусгалт “Storm Shadow” пуужингуудыг Украин руу илгээсэн гэдгээ мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35