Даваа гарагт Японы засгийн газрын коронавирустэй тэмцэх албанд зөвлөхөөр ажиллаж байсан Оми Шигеру гэх эрхэм тус улсад коронавирусийн 9 дэх давлагаа эхэлсэн байж болзошгүй гэж мэдэгджээ. Энэ талаар тэрээр ерөнхий сайд Фумио Кишидатай хийсэн уулзалтынхаа дараагаар хэвлэлийнхэнтэй хийсэн ярилцлагынхаа үеэр өгүүлсэн байна.
Түүний хэлснээр, “9 дэх давлагаа эхэлсэн байж болзошгүй. Хүмүүс хүн хоорондын зайг баримтлахаа больсноос үүдэн коронавирусийн тохиолдлын тоо ч тооцоолж байсан шиг өсөж байгаа.
Энэ удаа бүртгэгдэх тохиолдлын тоо 8 дахь давлагааны үеэр бүртгэгдсэн тохиолдлын тоог давах эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бидний гол анхаарал хандуулах ёстой зүйл бол вирусээс улбаалан хүн амиа алдах эрсдэлийг бууруулж, нийгмийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах юм” гэжээ.
Эх сурвалж: Nikkei Asia