ОХУ: АНУ-ын тал iPhone ухаалаг утсыг “тагнах хэрэгсэл” болгон ашиглаж байна
2023, 6 сарын 3. 1:500

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны зүгээс Аpple компанийн iPhone ухаалаг утсыг "тагнах хэрэгсэл" хэмээн тодорхойлжээ.

Тодруулбал АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Apple компанийн iPhone утсыг "тагнах хэрэгсэл” болгон ашиглаж байна гэж ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдэгдэв. Ройтерс болон Спутник агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ "Бид АНУ-ын тусгай агентлагууд Apple компанийн гар утсыг ашиглан тагнуулын үйл ажиллагааг явуулж буйг илрүүлсэн. Оросын хэрэглэгчид төдийгүй дэлхий даяарх олон мянган гар утас уг үйл ажиллагааны бай болж байна” гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба “Мөн НАТО-гийн гишүүн орнууд, Израиль, Сири, Хятадаас гадна ОХУ болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын дипломатчдын гар утаснууд ч уг үйл ажиллагаанд өртсөн” хэмээн уг тагнуулын үйл ажиллагаа ямар цар хүрээг хамарч буй талаар дурдсан байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг нь Apple компанитай хамтран iPhone утсанд тусгай программ суулгаж, тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба мэдэгджээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Apple компанитай хэр ойр харилцаатай нь үүнээс шууд харагдаж байна хэмээн мөн цохон тэмдэглэв.

"Apple компани нь АНУ-ын тагнуулын байгууллага, Цагаан ордон болон Оросын эсрэг холбоотнуудад манай улсын иргэдийг тагнах боломжийг олгож байна" хэмээн ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба мэдэгдсэн байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков засгийн газрын албан тушаалтнуудад Apple компанийн ухаалаг гар утас ашиглахыг хориглосон гэж мэдэгдэв. Тэрээр “Эдгээр төхөөрөмжүүд нь бүгд тийм ч нууцлал сайтай биш гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс энэ төрлийн ухаалаг утсыг олон нийтэд зориулсан аливаа үйл хэрэгт ашиглахыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хориглож байна” гэжээ.

Оросын тагнуулын агентлаг буюу Улсыг аюулаас хамгаалах хорооны (хуучнаар КГБ) “бүтээгдэхүүн” гэгддэг ерөнхийлөгч Владимир Путин бараг гар утас хэрэглэдэггүй гэдгийг олон нийт андахгүй. Түүнчлэн тэрээр интернэтийг ч маш хязгаарлагдмал байдлаар ашигладаг юм.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01