Канад улс удалгүй тамхи нэг бүрийн ишийг анхааруулга бүхий зурвастай болгоно
2023, 6 сарын 2. 19:030

Лхагва гарагт Канадын Эрүүл мэндийн агентлагаас мэдээлснээр тус улс ойрын хугацаанд тамхи нэг бүрийн ишийг анхааруулга бүхий зурвастай болгоно гэжээ.

Шийдвэрийн хүрээнд BBC сувгаас тайлбарласнаар тамхины иш бүр дээр “Тамхи хорт хавдар үүсгэдэг”, “Соролт бүрд хор бий” гэх зурвас байх гэнэ. Улмаар шинэ зохицуулалт ирэх наймдугаар сарын нэгний өдрөөс мөрдөгдөх ажээ.

Канад улсын хувьд 2035 он гэхэд иргэдийн дундах тамхины хэрэглээг 5 орчим хувиар бууруулна гэж зорьсон юм.

Тийнхүү шийдвэрийн хүрээнд 2025 оны дөрөвдүгээр сар гэхэд тус улсад зөвхөн анхааруулга бүхий зурвастай тамхинууд л худалдаалагдах гэнэ.

Судалгаагаар Канад улсад жил бүр 48,000 хүн тамхинаас болж амиа алддаг гэсэн тоо гарснаар тэд тус арга хэмжээг авах болжээ.

Өдгөө Канад улсад худалдаалагдаж буй тамхинуудын хувьд хайрцгийн гадна талд анхааруулга бүхий зурвас, зурагтай хэдий ч эрх баригчдын дүгнэснээр тэдгээр нь тийм ч их нөлөө үзүүлэхгүй байгаа юм. Тиймээс тэд тамхины иш бүрийг зурвастай болгохоор шийдвэрлэсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57