Foxconn 2024 оны дөрөвдүгээр сараас Карнатакад iPhone гар утсыг үйлдвэрлэж эхэлнэ
2023, 6 сарын 2. 17:440

Apple брэндийн хамгийн том нийлүүлэгч Foxconn компани ирэх оны дөрөвдүгээр сараас Энэтхэгийн Карнатака мужид iPhone гар утсыг үйлдвэрлэж эхлэх болжээ. Энэ талаар пүрэв гарагт Карнатака мужийн захиргаанаас мэдээлсэн байна.

Тэдний мэдэгдсэнээр Foxconn компанийн Карнатака дахь үйлдвэр 50,000 шинэ ажлын байрыг бий болгоно гэжээ.

Foxconn компанийн хувьд өнгөрөгч тавдугаар сард Карнатака мужийн Бенгалуру хотын ойролцоо 1.2 сая шоо метр газар худалдан авснаа зарлаж байсан билээ. Худалдан авалтын хүрээнд Блумберг сувгаас мэдээлснээр Foxconn тухайн газарт нийт 700 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа гэсэн юм.

Тэгвэл пүрэв гарагт мужийн захиргаанаас мэдээлснээр тэд уг төслийг 1.59 тэрбум ам.доллароор үнэлж байгаа гэжээ.

Үйл явдлын хүрээнд Ройтерс агентлагаас мэдээлснээр Foxconn ирэх долоодугаар сараас үйлдвэрийн барилгын ажлыг эхлэх бөгөөд үйлдвэр ашиглалтад орсон хойно тэд жилд 20 сая iPhone гар утас үйлдвэрлэнэ гэсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Тэнгисийн хүчин 6 сарын хугацаанд Ойрх Дорнодын хамгаалалтад 1 тэрбум ам.доллар зарцуулжээ
02024-4-18 1:18
АНУ болон Европын холбоо Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна
02024-4-17 11:57
Дэлхий даяар ухаалаг гар утасны нийлүүлэлт өссөн ч iPhone-ийн нийлүүлэлт 10 хувиар буурчээ
02024-4-17 7:30
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
12024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
12024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
12024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46