Илон Маск CATL компанитай хамтран АНУ-д батарейны үйлдвэр барихаар болсон уу?
2023, 6 сарын 2. 9:250

Теsla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа Хятадад айлчлал хийж буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тэрээр хэд хэдэн өндөр албан тушаалтнууд, томоохон бизнес эрхлэгчидтэй уулзсны нэг нь батарей үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгчдийн нэг Ningde Shidai (CATL) компанийн тэргүүнтэй уулзсан байна.

Маск орон нутгийн цагаар 5-р сарын 30-ны өдөр Бээжин хотноо CATL компанийн тэргүүн Зэн Юцюаньтай уулзсан тухай цахилгаан тээврийн хэрэгслийн чиглэлээр мэргэшсэн Arena EV хэвлэл онцолжээ.

Тэд хамтдаа оройн зоог барьж байгаа хэд хэдэн зураг орон нутгийн олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн талаар Reuters агентлаг мөн мэдээлэв.

Тэд яг юун талаар ярилцсан болох нь одоогоор тодорхойгүй байгаа ч Arena EV болон Bloomberg News агентлагууд мэдээлэхдээ Маск CATL компанитай хамтран АНУ-д батарейны үйлдвэр барих талаар ярилцсан байж магадгүй хэмээн таамаглажээ.

Автомашин үйлдвэрлэгч Ford компани CATL-тай хамтран Мичиган мужид батарейны үйлдвэр барихаар төлөвлөж байгаагийн адилаар Tesla ч CATL-тай хамтран компани байгуулахаар төлөвлөж байж болзошгүй хэмээн Bloomberg агентлаг мэдээлэв.

Үүний зэрэгцээ, агаарын хөдөлгөөний хяналтын Variflight сайтын мэдээлснээр, Маскийн хувийн онгоц 31-ний орой Бээжингээс хөдөлж, Шанхайг зорьсон хэмээсэн байна.

Маск Теsla-гийн Шанхай дахь үйлдвэрээр зочлохоос гадна тус улсын ерөнхий сайд Ли Чантай уулзаж, өөрөө жолоодлогын технологийг Хятадад нэвтрүүлэх талаар ярилцана гэж Bloomberg агентлаг эх сурвалжаас иш татан мэдээлэв.

Ерөнхий сайд Ли Чан өнгөрсөн оны аравдугаар сард БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын хороонд ажиллаж эхлэхээсээ өмнө Шанхай хотын намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд тус хот дахь Теsla-гийн үйлдвэрийн барилгын ажлыг удирдаж байжээ.

Маск 2020 оны 1-р сарын эхээр Шанхай дахь үйлдвэртээ хамгийн сүүлд зочилж байсан бөгөөд энэ удаад Хятадад хийж буй айлчлал нь сүүлийн гурван жилийн хугацаан дахь анхны айлчлал болж буйгаараа ихээаэн анхаарал татаж буй юм. Тэрээр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Цинь Гантай хийсэн уулзалтын дараа Худалдааны сайд Ван Вэнтао, Аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайд Жин Жуанлун зэрэг одоогийн гурван сайдтай цуврал уулзалт хийжээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04