Австрали: Өнгөрөгч 4-р сард инфляцын түвшин 6.8 хувьд хүрчээ
2023, 6 сарын 1. 15:180

Австралийн өдөр тутмын The Trailian сонины зүгээс тус улсын Статистикийн хорооны 31-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас иш татан мэдээлснээр өнгөрсөн сард Австралийн хэрэглээний үнийн индекс (ХҮИ) 6.8 хувиар өссөн нь таамаглаж байснаас буюу 6.4 хувиас хавьгүй өндөр байгаа талаар онцлов.

Өнгөрөгч 2-р сард 6.8 хувьд хүрч байсан тус улсын ХҮИ 3-р сард 6.3 хувь болж бага зэрэг удааширсан ч энэ удаад 2-р сарын түвшиндээ эргэн хүрчээ.

Австралийн Статистикийн хорооны Үнийн статистикийн албаны дарга Мишель Марквардт "ХҮИ ийнхүү эргэн өсөж буй нь өнгөрсөн оны 3-р сарын 30-ны өдрөөс 10-р сарын сүүлч хүртэл хэрэгжсэн газрын тосны татварыг бууруулах бодлого үүнд шууд нөлөөлсөн хэмээн дүгнэж болох юм. Тодруулбал шатахууны үнэ өмнөх онтой харьцуулахад 9.5 хувиар өссөн” болохыг онцлов.

ХҮИ ийнхүү эргэн өссөн явдал нь зөвхөн газрын тосны үнэ нэмэгдсэн гэх шалтгаанаас гадна тус улсын хэмжээнд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар өссөөд буй орон сууцны түрээсийн үнэ үүний гол шалтгаан болжээ.

Түрээсийн орон сууцны хүртээмж муу байгаагийн дээр түүхэнд тэмдэглэгдэн үлдэхүйц олон тооны цагаачдын урсгал хөвөрч буй нь ихээхэн хүндрэл учруулж буй аж.

Түүнчлэн өнгөрөгч 3-р сард 8.1 хувиар өсөж түүхэн дээд хэмжээнд хүрсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ энэ удаад 7.9 хувиар нэмэгдсэн нь мөн л өндөр үзүүлэлт болов.

"Автомашины түлш, хоол хүнс, аялалын зардал зэрэг харьцангуй хувьсах зардал өндөртэй хүчин зүйлсийг тооцоолохгүйгээр ХҮИ-ийг гаргахад өнгөрөгч 3-р сард 6.9 хувьд хүрч байсан бол энэ удаад 6.5 хувь болж буурчээ. Түүнчлэн энэ удаагийнх шиг нийт инфляцын түвшинд эдгээр хүчин зүйлс бүгдээрээ нөлөөлсөн тохиолдол тийм ч олон биш” хэмээн Марквардт нэмж дурдсан байна.

Австралийн Нөөцийн банк жилд 7 гаруй хувиар өсөж буй инфляцыг барихын тулд түүхэн доод хэмжээ буюу 0.1 хувьтай байсан бодлогын хүүг өнгөрсөн оны тавдугаар сараас хойш 11 удаа дараалан өсгөснөөр өдгөө 3.85 хувь болон огцом өсөөд байгаа билээ.

Ийнхүү өнгөрөгч 4-р сарын ХҮИ таамаглаж байснаас өндөр гарснаар Австралийн Нөөцийн банк цаашид ч мөнгөний бодлогоо улам чангатгах магадлал нэмэгдэж байгааг орон нутгийн санхүүгийн зах зээл дурдсан байна.

Тухайлбал IG Markets-ийн шинжээч Тони Сикемор хэлэхдээ “5-р сарын эхээр цалин, ажил эрхлэлт, жижиглэнгийн борлуулалт гээд инфляцын түвшинд нөлөөлдөг гол хүчин зүйлийн үзүүлэлт суларсан тул бодлогын хүүг өсгөх магадлал бага байгаа ч энэ удаагийн ХҮИ-ийн статистик мэдээ нь ирэх сард хүүг 25 суурь нэгжээр өсөх магадлалыг 25 хувиар өсгөж буй хэрэг боллоо” хэмээн тайлбар хийжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35