Их Британи: Mars шоколад гялгар савлагаагаа цаасан савлагаагаар солилоо
2023, 5 сарын 29. 16:520

Mars шоколад гаднах савлагаандаа өөрчлөлт оруулж, дахин боловсруулж болох цаасан савлагаатай болжээ. Үүний шалтгаан нь Mars Food компани зах зээлд нийлүүлдэг бараа бүтээгдэхүүнийхээ савлагааг илүү байгальд ээлтэй болгохоор туршиж буйтай холбоотой юм.

Mars Food компаниас мэдэгдсэнээр шинэ савлагаа бүхий Mars шоколад энэ даваа гарагаас эхлэн Их Британи дахь Tesco сүлжээ дэлгүүрийн 500 салбарт худалдаанд гарч байгаа гэсэн байна.

BBC сувгийн тайлбарласнаар Mars Food компанийн эл өөрчлөлт нь тэд өрсөлдөгч компаниудынхаа шийдлийг дагаж байгаа хэрэг гэсэн юм. Учир нь Nestle компани л гэхэд 2021 оны нэгдүгээр сараас зарим нэг бүтээгдэхүүнийхээ гялгар савлагааг цаасан савлагаагаар сольжээ.

Үйл явдлын хүрээнд Mars Food компаниас мэдэгдсэнээр гялгар савлагааг цаасаар орлуулах нь багагүй сорилт болсон гэсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04