Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Тайип Эрдоган ялалт байгуулж, улиран сонгогдлоо
2023, 5 сарын 29. 12:060

Ням гарагт Турк улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат зохион байгуулагдаж, ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Кемал Киличдароглу нар өрсөлдсөн билээ.

Тэгвэл сонгуулийн нэгдсэн дүнгээр ноён Эрдоган 51.92 хувийн саналаар ялалт байгуулжээ. Тийнхүү Режеп Тайип Эрдоган ерөнхийлөгчийн албыг дахин таван жил хаших болсон байна.

Үйл явдлын хүрээнд тэрээр Анкара хотоос дэмжигч олондоо хандан үг хэлэхдээ, “85 сая хүн амтай улс маань бүхэлдээ ялалт байгууллаа” хэмээсэн юм.

Гэвч түүний өрсөлдөгч Кемал Киличдароглугийн зүгээс ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байна. Түүний дүгнэснээр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль нь сүүлийн хэдэн жилд зохион байгуулагдсан сонгуулиудаас хамгийн шударга бус сонгууль боллоо гэжээ. Ноён Киличдароглугийн үзэж байгаагаар ноён Эрдоганы нам түүний эсрэг авч болох бүх л аргыг ашигласан гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02