“BARILGA EXPO 2023”-ын шилдэг төслөөр ACTIVE GARDEN RESIDENCE тодорлоо
2023, 5 сарын 15. 18:040

Шинэ орон сууц, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчид, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгэн дээвэр дор нэгтгэдэг “БАРИЛГА ЭКСПО 2023” амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.

Барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтээгдэхүүн, өнөөгийн чиг хандлага, орчин үеийн дэвшилтэт техник технологи, интерьер дизайны шинэлэг шийдэл зэрэгтэй газар дээр нь танилцах боломжийг олгосон тус үзэсгэлэнд 100 гаруй төсөл оролцон өөрсдийн бүтээн байгуулалтаа танилцуулан оролцлоо.

Барилгын салбарын бүхий л мэдээллийг газар дээрээс нь олгосон тус үзэсгэлэн шилдгүүдээ тодруулан ACTIVE GARDEN RESIDENCE шилдгийн шилдэг төслөөр шалгарлаа.

Эрүүл, идэвхтэй, тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлсэн ACTIVE GARDEN RESIDENCE нь 5A CONCEPT-ийг төсөлдөө шингээн оршин суугчдынхаа бүхий л хэрэгцээ шаардлагыг хангахуйц орчныг бүрдүүлсэн.

Оршин суугчдынхаа хүүхдүүдийн боловсролд зориулж Кембрижийн хөтөлбөртэй 640 хүүхдийн багтаамжтай улсын дунд сургууль /6 сарын тусгай хөтөлбөрт хамрагдан мэргэшсэн багш нар, хос хэлийг бүрэн эзэмшиж төгсөх сурагчид/, 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, сургалт хөгжлийн төвүүдийг дэргэдээ төлөвлөсөн.

Автомашины 1,000 ил зогсоол, 500 дулаан зогсоол, бүх төрлийн үйлчилгээг багтаасан 50,000мкв талбайтай олон улсын стандарт хангасан Монголын анхны шоппинг молл хэлбэрийн И-мартыг дэргэдээ төлөвлөсөн нь ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭН юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15