Дэлхийн томоохон компаниудын эрхэм зорилго, алсын хараатай танилцах нь
2023, 5 сарын 15. 11:061

Компанийн эрхэм зорилго, алсын хараа гэдэг тухайн компанийн ирээдүй, хаа хүрэхийг тодорхойлж байдаг чухал зүйл. Цаг хугацааны хувьд авч үзвэл эрхэм зорилго нь богино хугацаанд зорьсон зорилт байдаг бол алсын хараа компанийн хэтийн ирээдүйтэй холбогддог. Улмаар эрхэм зорилгод тулгуурлан компанийг аль зүгт залах нь тодорхой болдог бол алсын хараа компани хаа хүрэхийг тодорхойлно. Харин компанийн үйл ажиллагаа өргөн цар хүрээтэй байх тусам тэдний эрхэм зорилго, алсын хараа том байна.

Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ дэлхийн томоохон компаниудын эрхэм зорилго, алсын харааг танилцуулъя.

Google

Android Apps by Google LLC on Google Play

Эрхэм зорилго: Дэлхий дахины мэдээ мэдээллийг цэгцэлж, бүх нийтэд хүртээмжтэй, хэрэгцээтэй болгох

Алсын хараа: Нэг товшилтоор дэлхий дахины мэдээ мэдээлэлд нэвтрэх боломжийг олгох

Apple

Newsroom - Apple

Эрхэм зорилго: Хамгийн сайн тооцооллын төхөөрөмжүүдийг нийлүүлж, дэлхийн 140 гаруй орны хэрэглэгч, бизнес эрхлэгч, инженер, шинжлэх ухаанч, дизайнер, боловсрол олгогч, оюутан нарт дэмжлэг үзүүлэх

Алсын хараа: Дэлхий дээрх хамгийн сайн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, биднийг нээхэд байсан дэлхийг илүү сайхан болгож үлдээх

Microsoft

Microsoft | The Software Report

Эрхэм зорилго: Дэлхий дээрх хүн, байгууллага нэг бүрийг илүү их амжилтад хүрэхэд дэмжлэг үзүүлэх

Алсын хараа: Бид дэлхий даяарх бүх улс орныг орон нутгийн боломж, хөгжил, нөлөөлөлтэй болгох

Amazon

File:Amazon logo.svg - Wikipedia

Эрхэм зорилго: Бид үйлчлүүлэгчдэдээ боломжит хамгийн хямд үнэ, өргөн сонголт, дээд зэргийн ая тухыг санал болгохыг эрмэлзэнэ.

Алсын хараа: Үйлчлүүлэгч нар цахимаар худалдан авахыг хүссэн бүх зүйлээ хайж олдог дэлхийн хамгийн үйлчлүүлэгч төвтэй компани болох

Tesla

Tesla logo free vector download 19550689 Vector Art at Vecteezy

Эрхэм зорилго: Дэлхийн тогтвортой эрчим хүч рүү шилжих шилжилтийг хурдасгах

Алсын хараа: Дэлхий нийтийн цахилгаан автомашинд шилжих шилжилтийг эрчимжүүлэх замаар хорин нэгдүгээр зууны үнэмлэхүй автомашины компанийг бий болгох

Facebook

Facebook Logo and symbol, meaning, history, PNG, brand

Эрхэм зорилго: Хүмүүст өөрсдийн гэсэн нийгмийн бүлгийг бий болгох эрх мэдлийг олгох, дэлхий нийтийг бүхэлд нь ойртуулах

Алсын хараа: Хүмүүс Фейсбүүкийг найз нөхөд, гэр бүлтэйгээ холбоотой байх гэж, дэлхий дахинаа юу болж байгаагаа мэдэх гэж, тэдэнд чухал санагдсан зүйлээ илэрхийлж, түүнийгээ бусадтай хуваалцах гэж ашигладаг.

Walmart

Walmart+ logo

Эрхэм зорилго: Хүмүүсийг илүү сайхан амьдруулахын тулд тэдний мөнгийг хэмнэх

Алсын хараа: Хэрэглэгчид яаж дэлгүүр хэсмээр байгаагаас үл хамааран мөнгөө хэмнэх газар нь бол!

SpaceX

SpaceX Logo, symbol, meaning, history, PNG, brand

Эрхэм зорилго: SpaceX компани нь 2002 онд сансрын технологид хувьсгал хийж, хүмүүсийн бусад гараг дээр амьдрах боломжийг бий болгох гэсэн туйлын зорилготойгоор байгуулагдсан.

Алсын хараа: Ирээдүйг ойртуулах

Johnson & Johnson

Johnson & Johnson Logo, symbol, meaning, history, PNG, brand

Эрхэм зорилго: Хэрэглэгч, ажилтан, олон нийт бүгд л эн тэнцүү чухал гэдгээс бидний итгэл үнэмшил үүдэлтэй.

Алсын хараа: Хүмүүсийг илүү сайн харж, илүү сайн холбогдож, илүү сайхан амьдрахад туслах

Coca-Cola Co

Coca-Cola - Wikipedia

Эрхэм зорилго: Дэлхий ертөнцийг бие махбод, сэтгэл, оюун санааных нь түвшинд сэргээж, брэнд болоод үйлдлээрээ дамжуулан өөдрөг, аз жаргалтай мөчүүдийг хөглөх, үнэ цэнийг бүтээж, өөрчлөлтийг бий болгох

Алсын хараа: Бидний алсын хараа бол хүмүүсийн дуртай брэнд, ундааны сонголтыг бүтээж, тэднийг бие махбод, сэтгэлийн түвшинд нь сэргээх юм. Үүний тулд бид хамгийн тогтвортой бизнесийг бий болгож, хүмүүсийн амьдрал, нийгмийн бүлгүүд хийгээд дэлхийд өөрчлөлтийг авчрахуйц илүү хүртээмжтэй ирээдүйг бүтээнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
4
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
а
66.181.189.35
   /
2023, 5 сарын 16. 11:35

орчуулга модон дуу л юм

Онцлох мэдээ
ОХУ 2025 онд 1 сая Энэтхэг мэргэжилтнүүдийг ажилд авна.
02025-7-18 23:42
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56