
Баасан гарагт АНЭУ-ын Төв банкнаас Оросын МТС банкны тус улс дахь салбарын зөвшөөрлийг түдгэлзүүлэх болсноо мэдэгджээ.
Мэдэгдлийг үзвэл, “АНЭУ-ын Төв банк Оросын МТС банкны Абу Даби дахь тусгай зөвшөөрлийг цуцалж, тус салбарыг хаах шийдвэр гаргалаа. Шийдвэр гарсан өдрөөс хойш зургаан сарын дотор Төв банкны хяналт дор МТС банкны Абу Даби дахь салбарын үйл ажиллагааг зогсоох болно. Үйл ажиллагааг зогсоох хугацаанд тус салбар шинэ данс нээх, шилжүүлэг хийх нь хориотой” гэсэн байна.
МТС банкны Абу Даби дахь салбарын хувьд энэ оны нэгдүгээр сарын нэгний өдөр л тусгай зөвшөөрлөө авсан хэдий ч тийнхүү зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх болжээ.
АНЭУ-ын Төв банкнаас тайлбарлаж байгаагаар тэд олон улсын хоригийн арга хэмжээг харгалзан үзсэний эцэст тус шийдвэрийг гаргасан гэнэ.
Эх сурвалж: ТАСС