Их Британи улс Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилтэт түншлэлийн хэлэлцээрт нэгдэхээр болжээ
2023, 3 сарын 31. 10:210

Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилтэт түншлэлийн хэлэлцээрт (CPTPP) нэгдсэн 11 гишүүн орон өнөөдөр цахим хурал хийж, Их Британи улсын тус хэлэлцээрт нэгдэх хүсэлтийг хүлээн авсан тухай Kyodo News болон Японы олон нийтийн NHK телевиз мэдээлэв.

Тус мэдээнд дурдсанаар 2018 онд байгуулагдсан Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилтэт түншлэлийн хэлэлцээрийн гишүүн орнуудын тоо анх удаа нэмэгдэж байгаа нь энэ бөгөөд Ази, Номхон далайн орнуудаас бусад улс орон нэгдэж байгаа анхны тохиолдол болохыг онцолжээ.

Ирэх 7-р сарын 15-16-ны өдрүүдэд Шинэ Зеланд улсад зохион байгуулагдах ээлжит хурлаар Их Британи улсын тус хэлэлцээрт нэгдэх асуудлыг албан ёсоор эцэслэн батлах төлөвтэй байна.

Их Британи улс нь Брексит буюу Европын холбооноос гарснаасаа хойш шинэ экспортын зах зээлийг баталгаажуулах зорилгоор Ази Номхон далайн бүс нутагт тун идэвхтэйгээр ажиллаж байх хугацаандаа Япон тэргүүтэй Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилтэт түншлэлийн хэлэлцээрт нэгдэх хүсэлтээ 2021 оны 2-р сард өргөн барьж байсан юм.

Нихон Кэйзай Шимбун сонинд мэдээлснээр, Их Британи улс нэгдсэн тохиолдолд тус хэлэлцээрийн гишүүн орнуудын дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 12 хувиас 15 хүрч өснө гэв.

Энэхүү хэлэлцээр нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын байгуулсан олон талт чөлөөт худалдааны хэлэлцээр юм. АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлж байхдаа Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрийг орхин гарах үед Япон, Канад, Австрали, Мексик, Перу, Вьетнам зэрэг бусад гишүүн улс, орнууд анх байгуулж байжээ.

Түүнчлэн Хятад, Тайвань, Эквадор, Коста-Рика, Өмнөд Солонгос зэрэг улсууд өдгөө гишүүнээр элсэх хүсэлтээ өргөн бариад байгаа юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42