Амстердам хотын удирдлага 18-35 насны Британи эрчүүдэд хандан тус хотыг зорин ирэхгүй байхыг уриалжээ
2023, 3 сарын 31. 9:520

Нидерландын нийслэл Амстердам хотын удирдлагууд Британи эрчүүдэд хандан тус хотыг зорин ирэхгүй байхыг уриалсан онлайн кампанит ажил эхлүүлжээ.

Орон нутгийн цагаар 29-ний өдөр ВВС агентлагийн мэдээлснээр, Амстердам хотын эрх баригчид өмнөх өдөр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан 18-35 насны Британи эрчүүдийн “дуулиан шуугиан ихтэй” аялал жуулчлалыг зогсоох зорилгоор онлайн кампанит ажил эхлүүлсэн тухайгаа мэдэгдсэн байна.

Уг кампанит ажлын хүрээнд тус хотын удирдлагууд богино хэмжээний сануулга бичлэгийг цацсан бөгөөд уг бичлэгт цагдаад баривчлагдан, саатуулагдаж буй нэгэн залуу гарахаас гадна гудамжны сандал дээр согтуу хэвтэх өөр нэгэн залуу гарах аж. Харин уг бичлэгийн доод хэсэгт “Та хэрүүл шуугиан ихтэй Амстердамд ирэхийг хүсч байна уу?" хэмээн тайлбар бичсэн байх агаад энэ мэт хэрэгт холбогдсон тохиолдолд торгууль ногдуулах эсвэл эрүүгийн хэрэг ч үүсгэж болзошгүйг анхааруулж “тийм учраас ирэхгүй байсан нь дээр” гэх агуулгыг бичсэн байв. Архи хэтрүүлэн хэрэглэсэн юм уу сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ асуудал үүсгэвэл цагдаагийн газарт саатуулагдахаас гадна торгууль төлж, гэмт хэрэгт холбогдсон гэх түүх ч үүсч болзошгүй тул Амстердамд ирэхгүй байхыг анхааруулж байгаа нь энэ аж.

Их Британийн жуулчид цахим ертөнцөөс “Амстердам дахь эрчүүдэд зориулсан үдэшлэг”, “Амстердам хотын хямд өртөгтэй буудал”, “Амстердам хотын уушийн газар” зэрэг үгсийг хайлтын самбарт бичсэн тохиолдолд уг бичлэг гарч ирэх гэнэ.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн британичууд олон нийтийн газар шээх, зодоон хийх зэргээр бусдын амгалан тайван байдалд саад учруулж байна гэх гомдол нэлээд удаан хугацаанд үргэлжилж буй талаар ВВС агентлаг мэдээллээ.

Амстердам хот мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ болон биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрсөн байдаг учраас жуулчид ихээр ирж буй нь ийнхүү “толгойны өвчин” болох шалтгаан болсон байна. Тус хотод жил бүр дунджаар 20 сая хүн жуулчлах зорилгоор очдог гэх тооцоо бий.

Амстердам хотын эрх баригчид энэ оны эцэс гэхэд Нидерландын бусад хотуудын оршин суугчид болон Европын бусад орны иргэдэд чиглэсэн энэ төрлийн кампанит ажлыг нэмж хийхээр төлөвлөж байна.

Амстердам хотын орлогч дарга Софиан Мварки "Хуулиас гадуур хэрэг төвөг тарьж, хотын иргэдэд хүндрэл учруулахгүй бол бид аялал жуулчлалыг дэмжихэд бэлэн. Үймээн дэгдээж, хүндрэл учруулах гэж буй бол битгий ир гэх зорилгоор уг үйл ажиллагааг зохион байгуулж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15