ОХУ WSJ сонины сурвалжлагч Эван Гершковичыг саатуулжээ
2023, 3 сарын 30. 18:590

Пүрэв гарагт ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын Албанаас мэдээлснээр тэд Уолл Стрит Журнал сонины сурвалжлагч Эван Гершковичыг тагнуулын үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй хэргээр саатуулсан гэжээ.

КГБ-ын залгамж халаа гэгддэг Холбооны Аюулгүй байдлын Албаны хэлснээр Эван Гершкович Уралийн нуруу дахь Екатеринбург хотод өндөр нууцлалтай мэдээлэл авах гэж байхдаа баривчлагдсан юм.

Оросын хэвлэл мэдээллүүдийн мэдээлж байгаагаар Эван Гершкович нь Украин дахь дайны тухай болон Оросын Вагнер гэх хөлсний бүлгийн тухай мэдээлэл цуглуулж байсан гэнэ.

Гэвч Холбооны Аюулгүй байдлын Албанаас сурвалжлагчийг хэзээ баривчилсан тухай тодорхой мэдээлэл өгөөгүй ажээ.

Хэрэв Гершкович тагнуулаар ажиллаж байсан нь батлагдвал тэр 20 хүртэлх жилийн ял сонсох юм.

Эван Гершковичийн хувьд Хүйтэн Дайнаас хойш ОХУ-ын талаас тагнуулын хэргээр саатуулсан анхны америк сурвалжлагч болж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийнхний анхааруулж байгаагаар хэрэг хүндэрвэл, Украин дахь дайны хүрээнд үүссэн хурцадмал байдал бүр л дордож магадгүй ажээ.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57