Италийн тансаг зэрэглэлийн спорт автомашины брэнд болох Lamborghini үйл ажиллагаагаа эхлүүлээд хагас зуун жил өнгөрсний дараагаар бензин түлшээр ажилладаг V12 хөдөлгүүрээс цахилгаан хөдөлгүүрт шилжих боллоо. Тэдний зүгээс цахилгаан хөдөлгүүрт анхны спорт машинаа лхагва гарагт танилцуулсан байна.
Lamborghini Revuelto спорт автомашины хувьд бензин түлшээр ажилладаг V12 хөдөлгүүрээс гадна 3 цахилгаан мотортой юм. Нийт 1,001 морины хүчин чадалтай тус автомашины үнэ одоогоор тодорхойгүй байгаа ажээ.
Үйл явдлын хүрээнд Lamborghini брэндийн зүгээс мэдэгдсэнээр, “Энэ автомашины бүх зүйл шинэ. Бензин хөдөлгүүр нь ч гэсэн зөвхөн энэ загварт зориулж тусгайлан бүтээсэн хөдөлгүүр” гэсэн юм.
Харин Lamborghini хэзээ бүрэн цахилгаан хөдөлгүүрт спорт машин үйлдвэрлэхийг тодруулахад тус компанийн гүйцэтгэх захирал Стефен Винкелманны хэлснээр, "Өнөө цагт ашиглаж буй зайны хүчин чадлыг авч үзвэл одоогоор бүрэн цахилгаан хөдөлгүүрт спорт машиныг бүтээх нь боломжгүй. Учир нь цахилгаан зай хэтэрхий хүнд" гэжээ.
Эх сурвалж: CNN