Мэргэжилтнүүд хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийг зогсоохыг уриалах болжээ
2023, 3 сарын 30. 12:370

Илон Маск тэргүүтэй мэргэжилтнүүд, хиймэл оюун ухааныг сонирхогчид хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийг зогсоохыг уриалах болжээ. Тэдний үзэж байгаагаар хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтөнд аюул занал дагуулж байж болзошгүй гэнэ.

Үйл явдлын хүрээнд энэ сэдвийн дор санал нэгдсэн хүмүүс учирч болох аюулын тухайд анхааруулсан захидлыг ч үзэглэсэн бөгөөд хиймэл оюун ухааны системийг хөгжүүлэх өрсөлдөөн хяналтаас гарч байна гэсэн байна. Улмаар тэдний зөвлөж байгаагаар хиймэл оюун ухааныг тодорхой хүчин чадлаас давуулан хөгжүүлэх ажлыг дор хаяж зургаан сарын хугацаанд хориглох нь зүйтэй гэнэ.

Гарын үсэг зурсан эрхмүүдийн дунд тэрбумтан Илон Маскаас гадна Apple компанийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняк, DeepMind дахь судлаач нар багтсан юм.

Захидлын гол асуулт нь, “Бид өөрсдийгөө орлуулах, өөрсдийн оюун ухааныг ч давах хэмжээний хүн бус оюун санааг хөгжүүлэх ёстой юу?” гэдэгт төвлөрчээ.

Одоогийн байдлаар OpenAI болон бусад хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийн зүгээс захидалд ямар нэг хариу өгөөгүй байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15