АНУ ОХУ-ыг ардаа орхиж, газрын тосны импортоор Европт тэргүүлж эхэлжээ
2023, 3 сарын 30. 11:340

CNN агентлагийн орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, АНУ нь Европт нийлүүлж буй газрын тосны хэмжээгээрээ Оросыг гүйцэж тус бүс нутгийн хамгийн том нийлүүлэгч болсон талаар мэдээлжээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Украинд дайн эхэлснээс хойш Европын холбоо ОХУ-аас авах эрчим хүчний импортыг хязгаарлаж, түүний оронд АНУ болон Казахстаны түүхий газрын тосны импортоор дамжуулан Оросоос хараат байдлаа эрс бууруулсан хэмээн шинжээчид үзэж буй билээ.

Европын холбооны статистикийн Евростат агентлагийн мөн өдөр мэдээлснээр, өнгөрсөн оны 12-р сард Европын холбооны импортолсон түүхий газрын тосны хамгийн их буюу 18 хувийг АНУ-аас нийлүүлснийг онцолсон байна. Нөгөөтэйгүүр ОХУ-аас нийлүүлсэн түүхий газрын тос ердөө 4 хувийг эзэлжээ. Өнгөрсөн оны 1-р сарын эцэс хүртэл нийт импортын 31 хувийг Орос, 13 хувийг АНУ нийлүүлж байсан юм. Евростатын зүгээс “Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш ОХУ-ын түүхий газрын тосны импорт аажмаар буурч эхэлсний үр дүнд нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдсөн. Улмаар өнгөрсөн оны эцэст Европын холбооны түүхий газрын тосны гол нийлүүлэгчид нь АНУ, Норвеги, Казахстан улсууд болсон нь тус холбоо газрын тосны зах зээлийн өөрчлөлтөд тун хурдан хариу арга хэмжээ авч, Оросоос хамааралтай байдлаа бараг үгүй ​​болгосныг харуулж байна” хэмээн мэдэгдэв.

Барууны орнууд, тэр дундаа Европын холбооны зүгээс Оросын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнүүд үр дүнгээ өгсөөр байгаа билээ. Тухайлбал Оросын өнгөрөгч сард хийсэн газрын тосны экспортын хэмжээ өмнөх жилтэй харьцуулахад бараг хоёр дахин буурсан байв. Тодруулбал Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА)-аас өнгөрөгч 15-ны өдөр нийтэлсэн газрын тосны сарын тайланд дурдсанаар, ОХУ өнгөрөгч 2-р сард газрын тосны экспортоос 11.6 тэрбум ам.доллар олсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 хувиар буурсан үзүүлэлт хэмээн дурджээ. Европын орнууд Путины өдүүлсэн дайны санхүүжилтийг зогсоохын тулд Оросын эрчим хүчний импортыг эрс бууруулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Европын холбоо төдийгүй, “Их 7”, Австрали зэрэг 27 улс Оросын түүхий газрын тосны үнийг баррель тутамд 60 ам.доллароос хэтрэхгүй байхаар “үнийн дээд хязгаарын систем"-ийг нэвтрүүлэн өдгөө хэрэгжүүлж байгаа билээ.

Харин ОХУ-ын Европын холбоо болон Хойд Америк руу экспортолж асан бараа бүтээгдэхүүн Ази, Африк, Ойрхи Дорнод руу чиглэх болсон юм. Ази тивд Энэтхэг, Хятад гэх хоёр том хэрэглэгч Оросын түүхий газрын тосны импортыг эрс нэмэгдүүлэх болсон юм. Түүнчлэн ОХУ нь газрын тосны нийлүүлэлтийн хэмжээгээрээ Саудын Арабыг гүйцэж, Хятадын хамгийн том газрын тос нийлүүлэгч болоод байгаа билээ. Өнгөрөгч 21-ний өдөр Ройтерс агентлагийн мэдээлснээр, 1, 2-р сард Хятадын Оросоос импортолсон түүхий газрын тосны хэмжээ өдөрт 1 сая 940 мянган баррельд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.8 хувиар өссөн болохыг онцлон тэмдэглэв. Мөн хугацаанд Хятад улс Саудын Арабаас өдөрт 1 сая 720 мянган баррель түүхий газрын тос импортолсон нь таван хувиар буурсан үзүүлэлт юм.

Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлагийн мэдээлснээр, тус улсын Эрчим хүчний сайд Николай Шульгинов мөн өдөр “Барууны хориг арга хэмжээний улмаас алдагдсан түүхий газрын тос, нефтийн бүтээгдэхүүний экспортын нийт хэмжээг амжилттай нөхсөн. Гэсэн хэдий ч Оросын газрын тос, байгалийн хийн олборлолт энэ онд буурах төлөвтэй байгаа бөгөөд Европын худалдан авагчдад тулгарах хомсдол нь байгалийн хийн экспортод сөргөөр нөлөөлнө” гэж онцолжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41