Ажил, амьдралдаа манлайлагч нэгэн байхад хэрэгтэй 10 ур чадвар /үргэлжлэл/
2023, 3 сарын 27. 13:381

Манлайлах ур чадвар гэдэг ажил, амьдралын хүрээнд хамгийн эрэлттэй зөөлөн ур чадварын нэг. Ямар ч ажил, мэргэжлийн хувьд хүн манлайлагч байснаар өсөн дэвжих нөхцөл бүрддэг. Тэгвэл бид танд энэ удаагийн нийтлэлээрээ манлайлагч байхад хэрэгтэй 10 ур чадварыг танилцуулъя.

6. Төлөөлүүлэх ур чадвар

Сайн манлайлагч гэдэг бүхнийг өөрөө бие даан хийдэг хүн бус харин ажил үүрэг, хариуцлагаа үр дүнтэйгээр бусдад хуваарилж чаддаг хүнийг хэлнэ.

Өөрийгөө бусдаар төлөөлүүлж чаддаг байх гэдэг нь хүмүүсийн ур чадварыг бодитоор үнэлж, хийж чадах ажлыг нь оноож, шаардлагатай хэмжээгээр итгэл хүлээлгэж, мэргэжлийнхээ хувьд ч тэр, хувь хүнийхээ хувьд ч тэр өсөн дэвжих боломж олгох юм.

7. Үнэнч шударга байдал

Үнэнч шударга байдал бүх зүйлд үнэнээр хандаж, өндөр ёс суртахуунтай байхыг шаарддаг.

Үлгэр жишээ манлайлагч хийгээд өөрийн ашиг сонирхлыг л урьтал болгодог хүний хооронд ганц л ялгаа байдаг нь үнэнч шударга байдал юм.

8. Зөвлөх чадвар

Манлайлах ур чадварт хамрах өөр нэг чадвар бол зөвлөх чадвар юм.

Зөвлөх чадварт сурсан мэдсэнээ бусдад заах, бусдыг чиглүүлэх, хамтран ажиллагсдаа сорих, түүнийхээ хариуд тэднийг мэргэжлийнхээ хүрээнд өсөж дэвжихэд туслах багтана. Зөвлөх чадвартай манлайлагч байна гэдэг нь багийн амжилтаа өөрийн амжилтаас илүүд үздэг хүнийг илтгэнэ.

9. Харилцаа холбоо тогтоох чадвар

Харилцаа холбоо тогтоох чадварыг баг хамт олны хүрээнд баг бүрдүүлэх чадвар гэж нэрлэх нь бий. Энэ чадварт баг бүрдүүлэх болон багийн уур амьсгалыг эерэг чигт хадгалж, нэг зорилгын төлөө зүтгэх хүслийг өдөөх зэрэг багтана.

Мөн харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгч, ажилтнуудын хооронд мэдээлэл, санаа, санал хүсэлтийг хүргэх, түгээх, бүгдтэй эргэх холбоотой байхыг хэлнэ.

10. Найдвартай байдал

Сайн манлайлагч бол найдаж болох нэгэн юм.

Таны удирдлага дор ажилладаг хүмүүс танд итгэж найдаж чадахгүй бол танай баг тийм ч удаан оршин тогтнохгүй. Улмаар ажил хэрэг ч тийм амжилттай үргэлжлэхгүй юм.

Тиймээс та хүмүүсийн итгэл найдварыг олж, тэднийг өөрийн тань заавар зөвлөгөөг сонсдог болгохыг хүсэж байвал итгэл даахуйц нэгэн байх хэрэгтэй.

Өмнөх нийтлэл унших: https://news.zangia.mn/34028

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Отгонхүү
   /
2023, 5 сарын 23. 6:58

80

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02