"БИД" ББСБ харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ тоог 5 дахин нэмэгдүүлжээ
2023, 3 сарын 22. 15:000

БИД ББСБ нь 2022 оны жилийн эцсийн байдлаар өмнөх оны мөн үеэс нийт зээлийн багцаа 26%-аар хүүгийн орлогоо 23%-аар өсгөж цэвэр ашгаа 25.7-иар нэмэгдүүлжээ. 2019-2022 оны хооронд авч үзвэл цар тахлын үеүдэд ч зээлийн үйл ажиллагаагаа хумилгүй харилцагчийн тоогоо 5 дахин нэмэгдүүлж нийт актив болон өөрийн хөрөнгийн хэмжээгээ өсгөсөн үзүүлэлттэй гарсан байна.

2019-2022 онуудад Швейцар, Бельги, Герман, Голланд зэрэг улсуудын хөрөнгө оруулалтын сан,  санхүүгийн байгууллагуудтай хамтран таатай нөхцөлөөр шинээр болон дахин санхүүжилт авсан нь бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг тасралтгүй олгох таатай нөхцөлийг бүрдүүлжээ.

Энэ нь бичил санхүүгийн секторт санхүүгийн хүртээмжийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахад томоохон түлхэц болж өгсөн байна.

Мөн удахгүй болох 20 жилийн ойгоо угтан  “Бизнесээ хөгжүүл” уриан дор Ребрендинг хийж цоо шинэ өнгө төрхөө олон нийтэд танилцуулаад амжжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04