Их Британийн Shell компани өнгөрсөн онд 39.9 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж дээд амжилт тогтоожээ
2023, 2 сарын 3. 2:280

Одоогоос бараг жил орчмын өмнө ОХУ Украинд халдан довтолсноор олон улсын зах зээл дэх газрын тосны үнэ огцом өссөний “ачаар” газрын тосны салбарын дэлхийн хэмжээний томоохон тоглогч болох Их Британийн Shell компани түүхэн дээд амжилт үзүүлээд байна.

Орон нутгийн цагаар 2-ны өдөр Shell компани өнгөрсөн онд 39.9 тэрбум ам.долларын ашигтай ажилласнаа зарлав. Энэ нь 2008 онд 28.4 тэрбум ам.долларын ашиг олж өмнөх дээд амжилт тогтоож байсан үетэй харьцуулахад хамаагүй давсан хэрэг болов. Түүнчлэн 2021 онд 19.3 тэрбум ам.долларын ашиг орлого олсонтой харьцуудахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Шинжээчид тус компанийг 38.3 тэрбум ам.долларын ашигтай ажилласан болов уу хэмээн таамаглаж байжээ.

Тэрчлэн Shell компанийн зүгээс мэдэгдсэнээр тун удахгүй 4 тэрбум ам.доллароор хэмжигдэх өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авахын зэрэгцээ хувьцаа эзэмшигчдэдээ их хэмжээний ногдол ашиг тараах төлөвлөгөөгөө зарласан байна.

Мөн Shell-ээс гадна Exxon Mobil, Chevron зэрэг газрын тос үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниуд асар их ашиг олсон нь тодорхой болоод байгаа юм. Тодруулбал ExxonMobil компани өнгөрсөн онд 56 тэрбум ам.долларын ашигтай ажилласан бол Chevron 36.5 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Үүнээс харахад газрын тосны салбарынхан өнгөрсөн онд 200 тэрбум ам.долларын ашигтай ажилласан гэх таамаг бараг л бодит болж буй бололтой.

Нөгөөтэйгүүр газрын тосны компаниудын эдгээр рекорд тогтоосон ашигтай холбоотойгоор гэнэтийн ашгийн татварын маргаан одоог хэр нь үргэлжилсээр байгаа билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49