Инвескор санхүүгийн байгууллага 2022 оны санхүүгийн урьдчилсан үр дүнгээ танилцууллаа
2023, 2 сарын 1. 14:220

“Инвескор ББСБ” ХК нь 2022 оны гол амжилтууд, санхүүгийн урьдчилсан үр дүнгээ танилцууллаа.

- Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш бизнесийн цар хүрээгээ ухаалгаар тэлж ирсэн “Инвескор ББСБ” ХК нь 2022 онд нэмэлт хувьцаагаа амжилттай гаргаж, 50 тэрбум төгрөгийн нээлттэй бондын хөтөлбөрийн эхний 2 транчийг хэрэгжүүлээд байна. Мөн ISO9001, ISO27001 олон улсын стандартын аудит хийлгэж, “MicroFinanza Rating” SRL байгууллагаас авсан үнэлгээгээ “A” болгож ахиулснаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, найдвартай санхүүгийн байгууллага гэдгээ дахин батлан харууллаа.

- 2022 оны эцсийн байдлаар өмнөх онтой харьцуулахад харилцагчдын тоо 70%-иар, зээлийн багц 63%-иар, хүү, шимтгэлийн орлого 88%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх хувьцааны хаалтын ханш 5005 төгрөг буюу IPO-с хойш 3 дахин өссөн, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24%-иар өссөн байна.

“Инвескор ББСБ” ХК нь үйл ажиллагаа, санхүүгийн тогтвортой өсөлт үзүүлэхийн зэрэгцээгээр нийгмийн хариуцлагын хүрээнд FIFA World Cup ДАШТ шууд дамжуулалтын Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, Рио Тинто Монгол ХХК-тай хамтарсан ЖДБ эрхлэгчдийг дэмжих цогц хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35