PayPal компани 2000 ажилтнаа цомхотгох шийд гаргажээ
2023, 2 сарын 1. 12:060

АНУ-ын мэдээллийн технологийн салбарынхан ажлын байрны цомхотголыг өргөн хүрээтэйгээр хийж буй энэ үед цахим төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч PayPal компани ч нийт ажилчдынхаа 7 хувь буюу 2000 орчим ажилтнаа эдийн засгийн өсөлт саарч буйн улмаас цомхотгох шийдвэр гаргаснаа орон нутгийн цагаар 31-ний өдөр зарласан байна.

Bloomberg News агентлагийн мэдээлснээр, PayPal-ын гүйцэтгэх захирал Дан Шульман мөн өдөр ажилчдадаа энэ тухай сануулж хэлсэн бөгөөд ойрын хэдэн долоо хоногтоо уг шийдвэрийг хэрэгжүүлэхээ мэдэгджээ.

"Бид зардлын задаргааг оновчтой схемчлэх тал дээр санал санаачлага гарган ажиллаж, стратегийн үндсэн үйл ажиллагаандаа гол анхаарлаа төвлөрүүлж байгаа ч одоог хэр нь эцэслэн шийдвэрлэх асуудлууд байсаар байна” хэмээн тэрээр цохон тэмдэглэсэн байна.

PayPal компани нь бусад технологийн компаниудын нэгэн адил цар тахлын ид үед онлайн худалдаа нэмэгдэхийн хэрээр ажиллах хүчээ нэмэгдүүлсэн боловч улс орнууд хэвийн амьдралдаа эргэн орж хэрэглэгчид уламжлалт байдлаар худалдан авалт хийх болсноор тус компанийн ашиг орлого эрс муудаад байгаа аж.

Өнгөрсөн онд хэрэглэгчид тус компаниар дамжуулан 1.4 их наяд ам.долларын төлбөр тооцоог хийсэн нь 9.6 хувиар өссөн үзүүлэлт боловч Paypal олон нийтэд нээлттэй компани болсноос хойших хамгийн бага өсөлт болсныг Bloomberg агентлаг дурджээ.

Тиймээс PayPal компанийн зүгээс тус компаниар дамжих төлбөр тооцооны хэмжээ багасч, хувьцааных нь үнэ огцом унасан зэргийг харгалзан АНУ дахь ажлын байрыг цомхотгох, оффисуудаа хаах зэргээр зардлаа бууруулна гэдгээ мэдэгдсэн билээ.

Дээрх шийдвэрийнхээ ачаар өнгөрсөн онд 900 сая ам.долларыг хэмнэсэн бол энэ жил 1,3 тэрбум ам.доллар хэмнэх тооцоог гаргаснаа гүйцэтгэх захирал Шульман онцолжээ.

Мөн өдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр PayPal-ын хувьцаа 2.32 хувиар өссөн байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01