Попын хаан Майкл Жексон агсны олон нийтэд цацаагүй 50 гигабайт бүхий уран бүтээлийг хулгайлжээ
2023, 2 сарын 1. 10:460

Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт дэлхийн попын хаан гэгдэж байсан дуучин Майкл Жексон агсны олон нийтэд сонордуулж амжаагүй байсан 50 гигабайт бүхий уран бүтээлийг нэгэн этгээд хулгайлжээ.

Энэ талаар анх @Kurrco гэх хаяг Твиттер хуудаснаа мэдээлсэн байна. Тэдний мэдэгдсэнээр, “Майкл Жексоны олон нийтэд цацаагүй дуу, демоний нийт 50 гигабайт бүхий файл алдагдлаа. Файл нь Майкл Жексоны инженер Брэд Сандбергийн зөөврийн компьютер, хатуу диск дээр байсан ч өнгөрөгч баасан гарагт болсон семинарын үеэр Брэд өөрийн өмчөө алдсан юм.

Би энэ талаар Твиттер хуудаснаа нийтлэх ёстой эсэхээ мэдэхгүй нэлээн бодсон ч энэ бол хөгжмийн түүхэн дэх хамгийн том хулгайн нэг.

Гэвч зөөврийн компьютерыг хулгайлсан этгээд цонхоор үсэрч зугтжээ” гэж бичсэн байна.

Брэд Сандбергийн хувьд Майкл Жексонтой 20 орчим жил ажилласан байдаг бөгөөд тэрээр үйл явдлыг баталж, Брюссель хотоос болсон хэргийн тухайн өгүүлсэн бичлэгээ цахим орчинд байршуулжээ.


Эх сурвалж: American Songwriter

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26