Салхи болон нарны эрчим хүч Европын холбоог эрчим хүчний ноцтой хямралаас аварчээ
2023, 2 сарын 1. 10:120

Өнгөрсөн жил салхи болон нарны эрчим хүчний үйлдвэрлэлийг өргөжүүлсний дээр цаг агаарын байдал ч тун таатай зөөлөн байсны ачаар Европын холбооны улс орнууд эрчим хүчний ноцтой хямралыг тойрч гарч чадсан гэж шинжээчид үзсэн байна.

Их Британийн байгаль орчин, эрчим хүчний судалгааны Amber төвийн зүгээс Европын орнуудын талаарх тайландаа тус бүс нутгийг эрчим хүчний ноцтой хямралаас аварсан “гол баатар” бол салхи болон нарны эрчим хүч байсан гэж дүгнэжээ.

Тодруулбал өнгөрсөн онд Европын холбооны нийт эрчим хүчний хэрэглээний 22 хувийг салхи болон нарны эрчим хүчний үйлдвэрлэл эзэлсэн нь түүхэнд анх удаа 20 хувийг давсан үзүүлэлт болсон юм.

ОХУ Украинд халдан довтолсоноос хойш Оросын тал Европыг чиглэсэн хий дамжуулах хоолойн үйл ажиллагааг зогсоосон билээ. Тэгвэл АНУ болон Катарын шингэрүүлсэн хий нь Оросын хийг орлох болсноор Европ дахь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд хийн эзлэх хувь 0.8 хувиар нэмэгдсэн байна.

Нөгөөтэйгүүр өнгөрсөн зун Европыг бүхэлд нь хамарсан ган гачигийн улмаас усан цахилгаан станцын үйл ажиллагаа болон үйлдвэрлэлд доголдол үүссэн бол цөмийн эрчим хүчний салбарын хувьд ажилчид нь ажил хаялт зарласнаас гадна томоохон хэмжээний гэмтэл гарах зэргээс болж мөн л үйлдвэрлэлийн хэмжээ буурсан аж.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15