ОХУ-ын Форэс компани: Барууны хүнд зэвсэг техникийг олзолсон, устгасан цэргийн ангид их хэмжээний мөнгөн шагнал өгнө
2023, 2 сарын 1. 9:461

Их Британи, АНУ, Герман улсууд Украинд байлдааны гол танк нийлүүлэхээ мэдэгдээд буй энэ үед Оросын нэгэн компани барууны танкуудыг устгасан тохиолдолд их хэмжээний "шан харамж” өгөх саналыг гаргажээ.

Орон нутгийн цагаар 30-ны өдөр Их Британийн Sky News хэвлэл мэдээллийн агентлагийн мэдээлснээр Оросын эрчим хүчний Форэс компанийн зүгээс саяхан "Германы "Leopard 2" болон Америкийн "М1 Аbrams" танкийг хамгийн түрүүнд олзлох юм уу устгасан Оросын цэргийн ангид 5 сая рублийн мөнгөн шагнал олгоно” хэмээн дурдсаныг онцолсон байна. Үүнээс гадна устгасан танк бүрт нэмэлт 500,000 рубль олгохоор шийдсэн гэнэ.

Цаашлаад Өрнөдийнхөн Украинд сөнөөгч онгоц илгээхээр шийдсэн тохиолдолд Форэс компанийн зүгээс мөн л шан харамж өгөх тухай хэлэлцэж байгаа аж. Тодруулбал АНУ-д үйлдвэрлэсэн F-15, F-16 зэрэг сөнөөгч онгоцыг хамгийн түрүүнд устгасан цэргийн ангид 15 сая рублийн мөнгөн шагнал олгох төлөвлөгөөг боловсруулж байгаа гэжээ.

1999 онд байгуулагдсан тус компани нь Уралд бизнес эрхэлдэг бөгөөд пропанет хэмээх хиймэл керамик үрэл үйлдвэрлэдэг. Занарын хийн ордыг ашиглахад голчлон ашигладаг “гидравлик ан цавын арга”-ыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гол түүхий эд нь пропант юм.

"Орос-Украины мөргөлдөөн улам бүр хурцадсаар байна. Дайсны талыг холбоотон орнууд нь зэвсэг техникээр зогсолтгүй дэмжиж байгааг ч бид харж байна. Энэ нь бид өөрсдөө нэгдэж, зэвсэгт хүчнээ дэмжих ёстойг сануулж, ухааруулж буй хэрэг” хэмээн тус компани өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.

Үүний зэрэгцээ, өнгөрөгч 14-ний өдөр Их Британийн ерөнхий сайдын ажлын алба Украинд дотооддоо үйлдвэрлэдэг 14 ширхэг “Challenger 2” байлдааны гол танк илгээнэ гэж амласан билээ. Үүнээс хэдхэн хоногийн дараа АНУ, Герман улсууд өөрсдийн танкуудыг албан ёсоор дэмжлэг болгон өгөхөө илэрхийлсэн бөгөөд цаашид хамгийн сүүлийн үеийн олон арван танк Украины дайны талбарт үүргээ гүйцэтгэх нь тодорхой болоод байгаа юм.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський барууны хүнд зэвсэг техникийг ашиглан Оросын армийг няцаахад бүх хүчээ төвлөрүүлэхээр шийдээд байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн өнгөрөгч 29-ний өдөр телевизээр хэлсэн үгэндээ “Бидэнд алсын зайн тусгалтай пуужин хэрэгтэй байна” хэмээн дахин зэвсгийн тусламж хүссэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
103.229.120.137
   /
2023, 2 сарын 1. 14:59

1000000

Онцлох мэдээ
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03