Путин Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж бин Салмантай газрын тосны үнийг тогтворжуулах талаар ярилцжээ
2023, 1 сарын 31. 23:410

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин орон нутгийн цагаар 30-ны өдөр Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Салмантай утсаар холбогдон олон улсын газрын тосны зах зээлийг тогтворжуулах тал дээр хамтран ажиллахаар тохиролцов.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Кремлийн зүгээс мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ "Ерөнхийлөгч Путин угсаа залгамжлах ханхүү Бин Салмантай утсаар ярихдаа ОПЕК+-ийн орнуудын хамтын ажиллагаа болон газрын тосны үнийг тогтворжуулах талаар ярилцсан. Мөн хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх асуудлыг хөндлөө” хэмээн онцолжээ.

ОПЕК+ нь Саудын Араб тэргүүтэй Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) болон ОПЕК-ын бус ОХУ зэрэг газрын тос олборлогч томоохон орнуудын зөвлөлдөх байгууллагыг хамтруулан хэлж буй хэрэг бөгөөд бөгөөд ирэх сарын 1-ний өдөр цахим хэлбэрээр хурал хийж, газрын тосны олборлолтын бодлогыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

Шинжээчдийн үзэж буйгаар ОПЕК+ нь өдгөө хүчин төгөлдөр хэрэгжиж буй бодлогыг тэр хэвээр үлдээх магадлалтай гэв.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Украинд халдсан ОХУ нь барууны орнуудын авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг сулруулахын тулд Саудын Араб болон бусад газрын тос олборлогч орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлсээр байгаа юм.

Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш барууны орнууд ОХУ-ын эсрэг багц хориг арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлсээр байгаа ба өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус улсын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоосон билээ. Тэгвэл уг шийдвэрээс ч үл хамааран Оросын газрын тосны олборлолт өнөөг хүртэл тогтвортой хэвээр байгаа юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард Саудын Араб газрын тосны олборлолтоо бууруулах шийдвэр гаргасны улмаас АНУ-тай харьцах харилцаа улам муудаж байх үед ерөнхийлөгч Путин “Угсаа залгамжлагч хунтайж Бин Салманыг хүндэтгэх ёстой. Цаашлаад бид Саудын Арабыг БРИКС-д (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг хөгжиж буй таван улс) нэгдэх тал дээр дэмжлэг үзүүлэх болно” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02