Ажлын анкет үүсгэхэд гаргадаг нийтлэг 5 алдаа
2023, 1 сарын 30. 10:001

Таалагдсан ажлын зар бүрдээ анкетаа илгээсэн ч ямар ч хариу хүлээн авахгүй байна уу? Тэгвэл та өөрийн анкетыг үүсгэхдээ доорх алдаануудаас аль нэгийг нь гаргасан юм биш биз?

Энэ удаагийн нийтлэлээрээ бид танд ажлын анкет үүсгэхэд хүмүүсийн гаргадаг нийтлэг 5 алдааг танилцуулъя.

Үг, үсгийн алдаа

Анкет үүсгэхэд хүмүүсийн гаргадаг хамгийн нийтлэг алдаа бол үг, үсгийн алдааг хайхрахгүй орхих байдаг. Ажлын анкет гэдэг дүрэм, үг, үсэг, өгүүлбэр зүйн хувьд ямар ч алдаагүй байх учиртай. Нэн ялангуяа та редактор, хэл шинжээчийн орон тоонд анкетаа илгээж байгаа бол таны анкет үг, үсгийн алдаатай байх нь таны ур чадварыг шууд тодорхойлно.

Тодорхой мэдээлэл оруулаагүй байх

Хувь хүн анкетаа үүсгэж байхдаа өөрийн ололт, амжилт, туршлагыг тодорхой оруулсан байх учиртай. Ингэснээр хүний нөөцийн ажилтан таны талаар илүү ихийг мэдэж, тухайн орон тоонд тохирох эсэхийг бодитоор үнэлэхэд тус болно.

Төрөл бүрийн орон тоонд нэг анкетаа л явуулах

Хэрэв та нэг байгууллагад орохоор сэтгэл шулуудсан бол тухайн байгууллагаас зарласан орон тоонд өөрийн анкетыг илгээхдээ тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах учиртай. Тус байгууллагын үнэт зүйл, алсын хараа болоод ямар хүн хайж байгаа зэрэгт нийцүүлэн анкетаа өөрчилж, илгээснээр та тэдний анхаарлыг татаж чадна.

Хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаануудын нэг бол нэг анкетаа төрөл бүрийн ажлын зард илгээх байдаг. Жишээлбэл, худалдааны зөвлөхийн орон тоонд илгээсэн анкетаа судалгааны ажилтны орон тоонд илгээх.

Гаргасан амжилтаа дурдалгүй орхих

Ажил горилогч нарын гаргадаг нийтлэг алдаа бол анкет үүсгэх явцдаа өөрийн ололт, амжилтыг орхигдуулах байдаг. Үүний оронд тэд өмнө нь ажиллаж байсан орон тооныхоо хүрээнд ямар, ямар үүрэг хүлээж байснаа бичдэг. Ингэснээр ажил олгогч талын зүгээс таныг хэр бүтээмжтэй ажилтан бэ гэдгийг тодорхойлох боломжгүй болно.

Анкет хэт нуршуу эсхүл хэт богино байх

Ажлын анкет ямар урттай байх ёстойг заасан зүйл үгүй ч хувь хүн өөрийн ажлын туршлага, ур чадварт үндэслэн анкетын уртаа баримжаалж болно. Гэхдээ энэ нь та өөрийн туршлагыг нотлох гэж 5 нүүр урт анкет үүсгэж болно гэсэн үг биш. Учир нь хэн ч 5 нүүр урт текст уншаад суухгүй шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
1
0
1
1
1
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Даваажав
   /
2023, 2 сарын 8. 18:40

Sain baina uu

Онцлох мэдээ
ОХУ 2025 онд 1 сая Энэтхэг мэргэжилтнүүдийг ажилд авна.
02025-7-18 23:42
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56