Япон улс Их Британи, Италитай хамтран шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээнэ
2022, 12 сарын 10. 2:060

Япон улс Их Британи болон Италитай хамтран 2035 он гэхэд шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээхээр шийдсэн талаар Reuters, Kyodo News агентлагууд мэдээлэв.

3 тал хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ "сөнөөгч онгоц хөгжүүлэх энэхүү хөтөлбөрөөр дамжуулан гурван тал урт хугацаанд харилцаагаа өргөжүүлэх боломж бүрдэнэ" гээд олон улсын түвшинд улс орнуудын аюулгүй байдалд заналхийлэл нэмэгдэж байгаа энэ үед цэрэг армийн чадавхи болон зэвсэг технологийн дэвшлийг хурдасгахад эерэг нөлөө үзүүлэх нь тодорхой хэмээн цохон тэмдэглэжээ.

Ингэснээр Япон улс нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа батлан ​​хамгаалахын томоохон техник хэрэгслийн чиглэлээр АНУ-аас өөр улстай хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэхээр болж буй нь энэ болохыг Reuters агентлаг онцлов.

Энэхүү төслийн хүрээнд бүтээх шинэ үеийн сөнөөгч онгоц 2035 он гэхэд бэлэн болох төлөвлөгөөтэй байгаа юм. Түүнчлэн Япон улс өөрийгөө хамгаалах агаарын хүчний одоо ашиглаж буй F2 сөнөөгч онгоцыг халж 100 тооны шинэ сөнөөгч онгоцоор баазаа шинэчлэн сайжруулахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02