Дуучин Селин Дион эдгэшгүй хам шинжийн улмаас аялан тоглолтын товоо хойшлуулжээ
2022, 12 сарын 9. 13:220

Титаник киноны дуугаараа олны хайр хүндэтгэлийг хүлээх болсон дуучин Селин Дион SPS буюу Stiff Person Syndrome(Хатуу хүний хам шинж) гэх аутоиммун өвчин мэдрэлийн эмгэгтэй хавсардаг ховор төрлийн хам шинжтэй болжээ. Энэ талаар тэрээр өөрийн Инстаграм хуудаснаа мэдэгдсэн байна.

Түүний тайлбарласнаар энэхүү хам шинж хүний булчинг ямар ч хяналтгүйгээр татахад хүргэдэг тул түүнд алхах, дуулах нь ихээхэн хүндрэлтэй байгаа гэнэ. Улмаар Селин Дион 2023 онд Их Британи, Европ тивээр аялан тоглолт хийхээр төлөвлөөд байсан товоо бүтэн нэг жилээр хойшлуулахад хүрчээ.

Өдгөө 54 настай Селин Дионы хувьд 2014 онд уран бүтээлээсээ тодорхойгүй хугацаагаар завсарлаж байгаагаа мэдэгдэж, 2015 онд урлагийн тайзнаа эргэн гарсан ч 2016 онд ахин завсарлага авах болсон юм. Тийнхүү 2019 он уран бүтээлдээ эргэн орсон Селин энэ оны тавдугаар сараас есдүгээр сарын хооронд Европ тивээр аялан тоглолт хийхээр төлөвлөж байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас тоглолтыг 2023 оны хоёрдугаар сараас аравдугаар сар руу шилжүүлж, хойшлуулсан билээ. Тэгвэл энэ удаа түүний тоглолт дахин хойшлогдож, 2024 онд товлогджээ.

Ташрамд дурдахад энэ хам шинж сая хүн тутамд нэг удаа тохиодог юм. Тиймээс тус хам шинжийг эмчлэх эмчилгээ одоогоор байхгүй, зөвхөн явцыг нь удаашруулдаг эм байдаг гэнэ. Үүнд, сэтгэл зовнил арилгах эм, булчин суллах бэлдмэл багтдаг байна. Харин хам шинж хүнд шатандаа орвол хүн алхах, хөдлөх боломжгүй болж, гэрээсээ ч гарч чадахаа байдаг юм. Учир нь чанга дуу чимээ ч булчинг таталт өгөхөд нөлөөлж болох ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
2
27
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41