Энэтхэг: Нүүрстөрөгчийг саармагжуулах зорилгоор атомын цахилгаан станц нэмж барихаар төлөвлөж байна
2022, 12 сарын 8. 23:170

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 7-ны өдөр мэдээлснээр, нүүрстөрөгчийн ялгаруулалтаараа дэлхийд гуравдугаарт жагсдаг Энэтхэг улс нүүрснээс хараат байдлаа багасгаж, нүүрстөрөгчийг саармагжуулах зорилтдоо хүрэхийн тулд цөмийн цахилгаан станц нэмж барих талаар авч хэлэлцэж байгааг онцолжээ.

Тус агентлаг энэ талаар сайн мэддэг эх сурвалжаас иш татан мэдээлснээр, Энэтхэгийн төрийн мэдлийн эрчим хүч үйлдвэрлэгч NTPC компани 2040 он гэхэд 20-30 МВт (мегаватт) эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий цөмийн цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа гэв.

Уг төлөвлөгөөний хүрээнд компанийн зүгээс бүтээн байгуулалтыг хурдан шийдэх боломжтойн дээр одоо ашиглагдаж буй эрчим хүчний сүлжээнд хялбар холбогдох 100-300 МВт-ын хүчин чадалтай жижиг оврын цөмийн цахилгаан станц барих бодолтой байгаа аж.

NTPC компани нь цөмийн цахилгаан станцын салбарт хөл тавих гэх буй уг зорилтынхоо хүрээнд 15 хүний ​​бүрэлдэхүүнтэй багийг бүрдүүлээд байгаа бөгөөд энэхүү томоохон төслөө хэрэгжүүлэхийн тулд Үндэсний цөмийн эрчим хүчний корпорацтай (NPC) хамтарсан компани байгуулахаар зорьж байна.

Тус компани нь нар, салхи, усан цахилгаан болон цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг өргөжүүлэх замаар 2032 он гэхэд компанийн эрчим хүчний үйлдвэрлэлд одоогоор 90 орчим хувийг бүрдүүлж буй чулуужсан түлшний эзлэх хувийг 50 хувь хүртэл бууруулах зорилтыг тавиад байгаа юм.

NTPC компани нь одоогоор 70 ГВт (гигаватт) эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үүний 80 гаруй хувийг нүүрс буюу чулуужсан түлшээс гаргадаг байна.

Энэтхэгт 6.8 ГВт-ын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай нийт 22 атомын цахилгаан станц байдаг бөгөөд тэдгээрийн бүхий л үйл ажиллагааг Үндэсний цөмийн эрчим хүчний корпораци хариуцдаг аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41