Катар 2022: Канело Альварес Лионель Мессигээс уучлалт гуйлаа
2022, 12 сарын 2. 12:540

Өнгөрөгч бямба гарагт Аргентин улсын хөл бөмбөгийн шигшээ баг Мексикийн шигшээ багийг 2:0 харьцаатай хожиж, тэмцээний дараагаар хувцасны өрөөнд баяраа тэмдэглэж буй бичлэг цахим орчинд шуугиан дэгдээсэн билээ.

Учир нь бичлэг дээр Аргентины хөл бөмбөгийн од Лионель Месси Мексикийн багийн өмсгөлийг хөлөөрөө хөдөлгөж үзэгдэх юм. Улмаар бичлэгийг үзсэн Мексикийн ард иргэд түүнийг улсынх нь төрийн далбааг хүндэтгэсэнгүй гэж үзсэн.

Үйл явдлын хүрээнд мексик боксчин Канело Альварес өөрийн Твиттер хуудаснаа хэд хэдэн жиргээ нийтэлж, Лионель Мессид хатуу анхааруулга өгсөн юм. Тэгвэл мэргэжлийн боксын дэлхийн 4 удаагийн аварга Канело Альварес өнгөрөгч лхагва гарагт Лионель Мессигээс албан ёсоор уучлалт гуйжээ.

Түүний жиргэснээр, “Өнгөрөгч хэдэн өдөр би эх орноо гэсэн сэтгэл, хүсэл зоригт хэт автаж, зохисгүй мэдэгдэл хийжээ. Тиймээс би Месси болон Аргентин улсны ард иргэдээс уучлалт гуймаар байна. Бид өдөр бүр шинэ зүйлс сурдаг шүү дээ. Энэ удаа миний ээлж байлаа” хэмээсэн юм.


Эх сурвалж: Si

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
3
1
5
2
1
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55
Тэнгэрийн заадас дахь хамгийн том хар нүхийг илрүүлжээ
02024-4-18 10:52