НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга: Дэлхийн аюулгүй байдалд Германы хүчирхэг арми хэрэгтэй байна
2022, 12 сарын 2. 0:501

Хойд Атлантын цэргийн эвслийн байгууллага буюу НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Хүчтэй, бэлтгэгдсэн Германы арми (Бундесвер)” хэрэгтэй гэдгийг онцолжээ.

Германы dpa агентлагийн мэдээлснээр, Столтенберг орон нутгийн цагаар 1-ний өдөр Берлиний аюулгүй байдлын (BSC) бага хурал дээр хэлсэн үгэндээ, Герман улс зэвсэгт хүчнээ бэхжүүлэх замыг тууштай баримтлах ёстой хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Герман улс сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, хөлөг онгоц, шумбагч онгоц зэрэг зэвсэг техникт хөрөнгө оруулалт хийх болсон нь ОХУ Украинд халдан түрэмгийлснээс хойш бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл өөрчлөгдсөний хариуд түүхэн эргэлт болсон хэмээн тэрээр үргэлжлүүлжээ.

"Бидэнд хүчирхэг, бэлтгэгдсэн Германы Бундесвер хэрэгтэй. Энэ нь Германы аюулгүй байдал, Европын аюулгүй байдал, цаашлаад дэлхийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой" гэв.

Өвлийн улирал хаяанд ирсэн энэ хүндхэн үед Украинд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлэхийг тэрээр мөн уриалсан байна. "Бид Оросыг дутуу үнэлж болохгүй. Хүйтний эрч чангарч байгаа энэ үед Оросын армийн пуужин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд Украины хотууд, энгийн иргэд, чухал дэд бүтцийн байгууламжуудыг чиглэх болж, асар их хохирол хүндрэлийг учруулах болоод байна” хэмээн Столтенберг дурдсан байна.

"Герман улсын зүгээс Украинд цэрэг, хүмүүнлэг, санхүүгийн тусламжийг үзүүлж буй нь тун талархууштай сайшаалтай хэрэг юм. Энэ бол урт хугацаандаа энх тайвныг дэмжиж буй хамгийн зөв зүйтэй арга юм" гэв.

Столтенберг Оросын байгалийн хийд найдах нь ямар аюултай болохыг илэрхийлэхийн сацуу Хятадтай хэрхэн харьцах талаар мөн маш нухацтай авч үзэх хэрэгтэйг сануулжээ.

Тодруулбал тэрээр “Мэдээж бид Хятадтай худалдаа хийж, эдийн засгийн хувьд цаашид хамтран ажиллах нь тодорхой. Гэвч бид хараат байдал, бусад эмзэг байдлын талаар тодорхой ойлголттой байж, энэ бүхнийг бууруулснаар эрсдэлийг удирдах боломжтой болно гэдгээ ойлгох хэрэгтэй” хэмээсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
3
0
4
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Www
64.119.21.51
   /
2022, 12 сарын 2. 18:17

Orosiin khiig uursduu avakhgui gicheed khogiin zan gargaj bn.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35