Ажил дээрээ найз нөхөдтэй байх нь
2022, 11 сарын 29. 17:370

 

Ихэнх хүн өдрийн найман цагийг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг. Энэ нь бидний гэр бүл, найз нөхөдтэйгөө өнгөрүүлдэг цагаас ч их юм. Тиймээс ч гурван насанд хүрэгчийн нэг нь амьдралын найзтайгаа ажлын байран дээр танилцаж байсан байдаг. Ажлын найз нөхөд гэдэг ачаалал, стресс ихтэй өдрүүдийг даван туулахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс юм.

Судалгаагаар хөдөлмөр эрхлэгчдийн 57 хувь нь ажил дээрээ найзтай байснаар ажлын байр илүү тав тухтай, таатай орчин болдог гэж баталсан бол 70 хувь нь ажил дээрээ найзтай байснаар ажлаа жаргаж хийх хүчин зүйл болдог гэжээ. Тэгвэл бид танд энэ удаагийн нийтлэлээрээ ажил дээрээ найз нөхөдтэй болох хэдэн аргыг хуваалцъя.

Хэрхэн ажил дээрээ найз нөхөдтэй болох вэ?

1. Өөрийгөө танилцуул

Дотогшоо чиглэсэн зан авиртай хүмүүсийн хувьд өөрийгөө танилцуулах гэдэг тийм ч амархан зүйл биш. Гэхдээ шинэ ажилд ороход таныг албан ёсоор танилцуулаагүй бол өөрийгөө танилцуулж болох мөч гарсан даруйд бусадтайгаа танилцаад аваарай. Заавал ажлын дундуур ч байх албагүй шүү дээ. Кофены завсарлага эсвэл цайны цагаар бөөндөө сууж байхдаа өөрийгөө танилцуулж болно.

Хэрэв та зайнаас ажиллаж байгаа бол байгууллагынхаа төвлөрсөн платформ дээр өөрийгөө товчхон танилцуулж, бусадтайгаа мэндчилж болно. “Сайн байцгаана уу! Би маркетингийн менежерийн орон тоонд шинээр ажилд орсон … байна. Та бүхэнтэй хамтарч ажиллах болсондоо таатай байна” гэхэд л болно шүү дээ.

2. Богино яриа үүсгэх

Ажлын байран дээр найз нөхөртэй болох хамгийн хялбар арга бол богино яриа эхлүүлэх юм. Богино яриа эхлүүлэх маш олон сэдэв бий шүү дээ. Үүнд: цаг агаар, спорт, хобби, аялал, урлаг, энтертайнмент гэх мэт… багтана. Богино яриа нь өөртэйгөө ижил сонирхолтой хүмүүсийг олж, яриа өрнүүлэхэд ихээхэн тус хүргэдэг юм. Харин улс төр, мөнгө, сүсэг бишрэл гэх зэрэг хүмүүсийн эмзгээр хүлээн авч болзошгүй сэдвүүдээс зайлсхийгээрэй.

3. Сошиал медиа дээр ажлынхантайгаа найзлах

Хэрэв та сошиал медиа идэвхтэй хэрэглэдэг бол өөрийн дурын платформ дээр ажлынхнаа нэмээрэй. Энэ нь хамтран ажиллагсадтайгаа илүү хурдан дотносоход тусална.

4. Ажилдаа очихдоо багахан амттан аваад очоорой

Уур амьсгалыг илүү халуун дулаан болгох хамгийн үр дүнтэй арга бол хоол хүнс, амттан хуваах билээ. Тиймээс ажил дээрээ хүмүүстэй илүү хурдан дотносохыг хүсэж байвал багахан идэх зүйл аваад очоорой. Амттай зүйлээс татгалздаг хүн цөөхөн шүү дээ.

5. Өөрийгөө бүү тусгаарла

Цайны цагаар хамт олонтойгоо хооллож, ажил тараад цугтаа суух мөчүүдийг бүү алдаарай. Ингэснээр та стрессээ тайлж, магадгүй шинэ найз нөхөдтэй болж ч болох шүү дээ. Цайны цагаар ганцаараа хооллож, хамт олныг хамарсан арга хэмжээнд оролцохгүй байснаар та өөрийгөө хамт олноосоо тусгаарлах болно.

Амжилт хүсье!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
4
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15