Оюу толгой уурхайн цогцолбортоо Жюү Жицүгийн клубийг нээлээ
2022, 11 сарын 29. 13:000

Оюу толгой уурхайн цогцолбортоо Жюү Жицүгийн клубийг нээж, ажилчдынхаа бие, сэтгэлзүйн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж байна.

Бие махбодын болон сэтгэлзүйн эрүүл мэнд харилцан уялдаатай байдаг. Аль алинд нь хөрөнгө оруулах олон арга байдгийн нэг нь Жюү Жицүгээр хичээллэх. Жюү Жицү нь идэвхтэй хөдөлгөөн, хүч чадал, уян хатан байдал, уялдаа холбооны мэдрэмжийг бий болгоход тусалдаг тулааны урлаг юм. Энэхүү спорт нь бие махбодоос гадна сэтгэцийн эрүүл мэндэд эергээр нөлөөлж, сахилга бат, анхаарал төвлөрөл, өөрийгөө хянах чадваруудад суралцахад мөн тусална. Үүнээс гадна Жиү Жицүгээр хичээллэн мэргэжлийн багш нарын тусламжтай зөв арга техникт суралцахаас гадна урам зориг, дэмжлэг өгөх хамт олон, нөхөрлөлийг бий болгох боломжтой.

 

Түүнчлэн, манай компани 2021 оны 11 сард “80 насалъя” эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдээллийн аяныг хэрэгжүүлсэн. Харин энэ онд бид аяныхаа хүрээнд эрчүүдээ найз нөхөд, хамт олон, дотнын хүмүүстэйгээ нээлттэй ярилцахыг уриалж байна.

 

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01