НАТО: Хэчнээн удаан хугацаа шаардагдахаас үл хамааран бид Украины талд зогссоор байх болно
2022, 11 сарын 25. 23:580

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг 25-ны өдөр хэлэхдээ, "НАТО шаардлагатай тохиолдолд Украинд Оросын эсрэг өөрийгөө хамгаалахад туслахын зэрэгцээ дайнд нэрвэгдээд буй тус улсад барууны жишигт нийцсэн орчин үеийн зэвсэгт хүчинтэй болоход нь ч туслах болно” хэмээн цохон тэмдэглэжээ.

Энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Румынд зохион байгуулагдах НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын өмнө Столтенберг Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем болон бусад зэвсгийг дангаар болон холбоотнуудын хамтаар нь үргэлжлүүлэн өгөхөөр төлөвлөж буй улс орнуудад хандан хэлэхдээ "НАТО нь байгууллага учир зэвсэг нийлүүлэхгүй хэдий ч хэчнээн удаан хугацаа шаардагдахаас үл хамааран бид Украины талд зогсох болно” хэмээн онцлов.

"Бид энэхүү үзэл баримтлалаасаа ухрахгүй. НАТО-гийн гишүүн орнууд урьд хожид байгаагүй цэргийн тусламжийг Украинд үзүүлсээр байна. Харин энэ удаагийн гадаад хэргийн сайд нарын хурлын үеэр хүмүүнлэгийн болон зэр зэвсгийн бус тусламжаа нэмэгдүүлэх тал дээр тохиролцоонд хүрч чадна гэж найдаж байна" гэж тэрээр үргэлжлүүлсэн байна.

Сүүлийн үед НАТО-гийн 30 гишүүн орны зүгээс Украинд түлш, цахилгаан үүсгүүр, эмнэлгийн хэрэгсэл, хүйтний улиралд шаардагдах эд материал, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг саатуулагч зэргээр тусалсаар байгаа ч ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцэд удаа дараа агаарын томоохон цохилтыг өгсний дээр хүйтний улирал хаяанд ирсэн зэрэгтэй холбоотойгоор улам их тусламжийн бүтээгдэхүүн шаардагдах нь тодорхой болоод байна гэв.

"Румыны нийслэл Бухарест хотноо болох Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр илүү их зүйл шаардлагатай буйг мэдэгдэх болно. Цаашлаад урт хугацаандаа Украины арми дахь Зөвлөлтийн үеийн хоцрогдсон зэвсэг техникийг халж, орчин үеийн стандартад нийцсэн техник, сургуулилалтыг бүрэн нэвтрүүлсэн арми болоход нь туслах болно” хэмээн тэрээр мэдэгджээ. Түүнчлэн энэхүү дэмжлэг нь хэзээ нэгэн цагт Украиныг НАТО-д элсэхэд том хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17