Европын холбоо бүс нутгийнхаа хийн нөөцлүүрийг дүүргэхэд шаардагдах хийн 15 хувийг хамтран худалдан авах төлөвтэй байна
2022, 11 сарын 25. 23:010

Эрчим хүчний хомсдолд нэрвэгдээд байгаа Европын холбоо ирэх онд бүс нутгийнхаа нөөцлүүрийг дүүргэхэд шаардагдах хийн 15 хувийг хамтран худалдаж авахаар шийджээ. Гэвч уг шийдвэр нь Оросын байгалийн хийд үл хамаарахыг ТАСС агентлаг мэдээлэв.

Орон нутгийн цагаар 24-нд Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулагдсан Эрчим хүчний зөвлөлийн ээлжит бус хуралдааны дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Европын холбооны эрчим хүчний бодлогын асуудал эрхэлсэн комиссар Кадри Симпсон энэ тухай олон нийтэд мэдэгдэв.

Комиссар Симпсон хэлэхдээ, Европын холбооны эрчим хүчний сайд нар ирэх онд гишүүн орнуудын хийн нөөцлүүрийг дүүргэхэд шаардагдах хийн 15 хувьтай тэнцэх буюу 13.5 тэрбум шоо метр хийг хамтран худалдан авахаар тохиролцсон болохыг цохон тэмдэглэжээ.

Европын холбооны гишүүн орнуудын хийн компаниуд нөөцлүүрээ дүүргэхэд шаардагдах хийн хэмжээний талаарх мэдээллийг Европын холбооны Комисст хүргүүлснээр уг хамтран худалдаж авах үйл явц хэрэгжих бөгөөд Комисс улс орнуудын эрэлтийн мэдээллийг цуглуулмагц ханган нийлүүлгч орон шаардлагатай хэмжээгэар нийлүүлэх аж.

Хийн компаниуд нөөцлүүрээ дүүргэхэд шаардлагатай хийг зах зээлээс шууд худалдаж авахын оронд Европын холбооны Комиссор дамжуулан худалдан авах нь гишүүн орнуудын хооронд худалдан авалтын өрсөлдөөн үүсэх эрсдэлийг багасгах зорилготой гэв.

Европын холбоо нь 2020, 2021 онд цар тахлын эсрэг вакциныг хамтран худалдан авч байсан туршлагаа эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх оролдлого хийж буй нь энэ аж.

Үүний зэрэгцээ барууны орнуудын авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний хариуд ОХУ байгалийн хий, газрын тос зэрэг эрчим хүчний нөөцийг “зэвсэг болгон ашиглаж” байгаагийнх нь төлөө тус улсад үзүүлж буй бас нэгэн хариу арга хэмжээ болж буй гэв.

ТАСС агентлагийн мэдээлснээр, гишүүн орнуудын сайд нар Оросын хийг хамтарсан худалдан авалтад оруулахгүй байхаар тохиролцсон болохыг дурджээ. Гэвч сайд нарын хэлэлцээрийн үр дүнд гарсан энэхүү шийдвэр нь ирэх сард зохион байгуулагдах Зөвлөлийн хуралдаанаар эцэслэн шийдэгдэх аж.

Европын холбооны Комиссын зүгээс ирэх оны нэгдүгээр сараас эхлэн нэг жилийн хугацаанд Европын байгалийн хийн үнийн жишиг болох Голландын TTF фьючерсийн үнийн дээд хязгаарыг 1 мегаватт цаг тутамд 275 евро байхаар тогтоохыг гишүүн орнуудад санал болгосон ч хэд хэдэн гишүүн орон үүнийг хэт өндөр дүн хэмээн эсэргүүцсэн байна.

Европын холбооны эрчим хүчний сайд нар ирэх сарын 13-ны өдөр ээлжит бус зөвлөлийн хурлыг дахин хуралдуулж, хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04