Онлайнаар танилцсан залуутайгаа уулзахаар Перу улсыг зорьсон эмэгтэй амиа алдсан байдалтай олджээ. Албаныхны мэдээлж байгаагаар эмэгтэйн дотор эд эрхтнийг авахын тулд амь насанд нь халдсан байх өндөр магадлалтай гэсэн байна.
Мексик улсын иргэн, 51 настай Бланка Ареллано нь тоглоомын аппликэйшнаар дамжуулан Перу улсын иргэнтэй танилцаж, хэдэн сар цахимаар харилцсаны эцэст түүнтэй уулзахаар 5000 орчим километрийг туулсан юм.
Арелланогийн гэр бүлийнхний хэлснээр эмэгтэй өнгөрөгч сарын 31-ий өдөр Перу улсыг зорьсон гэжээ.
Харин түүний болзоот залуугийн тухай тодруулахад Перу улсын иргэн, 37 настай Хуан Пабло Хесүс Виллафуэрте гэх эрхэм юм.
Тийнхүү эмэгтэй хамгийн сүүлд энэ сарын 7-ы өдөр гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьсан бөгөөд тухайн үед тэрээр үеэл дүүдээ хайр дурлалын хэрэг нь нааштай өрнөж байгаа тухай хэлж байжээ. Гэвч тэр дуудлагаас хойш эмэгтэй гэр бүлийнхэнтэйгээ холбоо бариагүй байна. Улмаар үеэл дүү нь түүнийг хайж аргаа барахдаа Виллафуэртетэй холбогдоход эмэгтэйг Мексик рүү буцсан гэж хэлжээ. Харамсалтай нь түүний үеэл эгч гэртээ эргэн ирээгүй юм.
Харин түүнтэй сүүлд холбоо барьснаас хойш хоёр хоногийн дараа нэгэн эр эмэгтэйн байсан газраас царай нь үгүй толгой олсон байна. Тийнхүү цагдаад мэдэгдэхэд гар болон их биеийг олсон ч дотор эрхтэн нь алга байжээ. Шинжилгээний дүнд цагдаагийн байгууллагаас цогцос Бланка Арелланогийнх мөн болохыг тогтоосон байна. Улмаар цагдаагийнхан нэн түрүүнд Виллафуэртег сэжигтнээр татжээ. Одоогоор хэрэг мөрдөн шалгах шатандаа явж байгаа юм. Албаныхны зүгээс Виллафуэртег хүн амины хэрэг болон хүний дотор эрхтэн худалдаалсан хэрэгт буруутгаж байгаа бөгөөд түүнийг энэхүү гэмт хэргийг ганцаараа үйлдээгүй гэж итгэж байгаа ажээ.
Эх сурвалж: UNILAD
Мэдээг ингэж бичмээргүй байнаа. Баахан холбоос үг, баахан түүний, ийнхүү, тэрээр... Сүүлдээ хэнийг нь хэлээд байгаа нь ч ойлгогдохгүй
Эрхэм гэдэг чинь хүндэтгэлийн үг, үгээ зөв сонгож бай. Цахимд итгэх хэрэггүй шүү.
nyalh nogoo zulgaah gejildee huurhii
Eregtei huntei uulzah geel ywaj baidag
Erhem ch gh shig
hereg uildsen n 100% batlagdaagui tohioldold heniig ch buruutgaj bolohgui shu