Ангела Меркель: Путины хувьд зөвхөн эрх мэдэл л чухал
2022, 11 сарын 25. 11:270

ХБНГУ-ын канцлер асан Ангела Меркель засгийн эрхийг барьж байх хугацаандаа ОХУ-ын хүрээнд баримталж байсан бодлогоо хамгаалж, Оросын эзлэн түрэмгийлэл эхлэхээс өмнө түүнд ерөнхийлөгч Владимир Путинд нөлөөлөх эрх мэдэл байгаагүй хэмээн мэдэгджээ.

Хатагтай Меркелийн хэлснээр тэрээр 2021 оны зун Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хамт Европын хэлэлцээг хийхийг оролдсон гэнэ. Энэ талаар тэрээр Германы Шпигель сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Ярилцлагад өгүүлснээр, “Харамсалтай нь надад тийм эрх мэдэл байгаагүй. Намайг наймдугаар сар гэхэд эрх мэдлээ хүлээлгэн өгөхийг хүн бүр л мэдэж байсан. Тухайн үед нэг зүйл маш тодорхой байсан нь “улс төрийн эрх мэдлийн хүрээнд чиний цаг дууссан” гэдэг юм. Харин Владимир Путины хувьд зөвхөн эрх мэдэл л чухал.

Бидний хамгийн сүүлийн уулзалтад тэр гадаад хэргийн сайдаа дагуулан ирсэн. Тэр уулзалтаас өмнө нь бид үргэлж ганцаарчлан уулздаг байсан” гэсэн юм.

Түүний ийн мэдэгдэх болсон шалтгаан нь олон ч хүн Ангела Меркель болон Европын бусад удирдагч нарыг засгийн эрхэнд байх хугацаандаа Кремлийн эсрэг илүү хатуу чанга байр суурьтай байх ёстой байсан гэж буруутгах болсонтой холбоотой билээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04